Өөд уруугүй жороо улаан

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 12 -нд

Хотгойдууд хурдан болон жороо морьдоороо алдартай билээ. Тэр дундаа Бүрэнтогтох сумынхан алдарт ногоон мориноос эхлээд олон хүлгийн тухай домог хууч хүүрнэдэг юм. Одоогоос олон жилийн өмнө Хасаа захирагчийн жороо улаан гэж зартай хүлэг байжээ. Тэр морь өөд, уруугүй жороолдог байсан гэлцдэг.
 Нэг удаа Хасаа гуай Их Уулын овоо тахх ёслолд оролцохоор уулын бэлээс мөнгөн хазаар, хударга шаагиулан наадамчин олны дэргэдүүр жороо улаанаараа жороолуулсаар орой дээрх овооны дэргэд хүрсэн гэлцэнэ.
 Уулын бэлээс орой дээрх овоонд морь жороолоод хүрэх нь байтугай шогшоод гарахад бэрх юм. Гэтэл ийм эгэлгүй усан тэлмэн жороо морь байсан нь гайхамшигтай. Нутгийнхан түүнийг олон тэмээт Хасаа захирагч гэж ярилцдаг байжээ. Тэднийх зуслан булагт буугаад тэмээгээрээ гэрээ тойруулсан байхад, гэр нь харагддаггүй байжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна