Казак адуу

Эрдэнэхуяг
2012 оны 12-р сарын 11 -нд

Эртнээс Казакийн ард түмэн адууг уналга ачилганд эдлэж, мах сүүг нь ашиглаж сүүгээр нь айраг бэлтгэж хэрэглэдэг байсан.
Казак адуу жороо явдалтай байх нь элбэг бөгөөд энэ нь хээр тал нутгаар алс хол аялан явахад тохиромжтой гэжээ.
Мөн үндэсний хаврын баяр болох Наурызийн баяраар жороо морийг уралдуулдаг уламжлал ч бий. Түүнчлэн Казакстан улсад өсгөн үржүүлдэг үүлдрийг Жабэ адуу гэдэг. Эрс тэс уур амьсгалтай орчинд тэсвэртэй жабе адууны өндөр нь 140-143 см гэж тэмдэглэгджээ.
Түүнчлэн Буриад, Киргиз адууны бие гальбир нь Монгол адуутай төстэй, унаж эдлэх арга, саалийг айраг хийж ашигладаг арга нь мөн адил байсаар иржээ. Мөн 1600-аад оны эхээр Баруун Монголоос явсаар Ижил мөрний  газарт очиж суурьшсан “Хольж гарсан бүргэдүүд” хэмээгдэн яригддаг Халимагууд адуу малтайгаа тэнд очсон байдаг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна