Дэлхийн хамгийн анхны морины олдвор 1867 онд олджээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

Зургаан зуун сая жилийн өмнө АНУ-ын нутагт нэгэн жижиг амьтны  сонирхолтой олдвор олдсон байна.
Тэр амьтан бөглүү ойд намаг, булгийн хажууд зөөлөн навчаар хооллон амьдардаг байсан ажээ. Энэ араг ясыг анх 1867 онд палеонтологичид чулуу хэлбэртэйгээр олж эогиппус буюу “Анхны морь” хэмээн нэрлэжээ. Дэлхийн хамгийн анхны морины араг ясны энэ олдворыг Хорвати, Франц, Англи, Герман зэрэг орнууд өөрийн музейдээ тавьж олны хүртээл болгоод байгаа юм.
“Анхны морь”-ны өвөг дээдэс нь 75 сая жилийн өмнө амьдарч байсан кондилятрууд бөгөөд түүнээс бүх туурайтан амьтан үүссэн байна. Эогиппусийн өндөр нь 30 см-ээс илүүгүй буюу нохойны дайтай, нуруу нь дугуй хэлбэртэй, урд хөлнүүд нь дөрөв, харин хойд хөлүүд нь гурван хуруутай байжээ. Ойролцоогоор 40 сая жилийн өмнө эогиппус нь мөхөж, оронд нь түүнээс арай илүү том биетэй мезогиппус  орыг нь залган бий болсон байна.
Эрдэмтдийн дүгнэлтээр бол дэлхийн цаг агаар бага зэрэг хүйтэрснээс газрын хөрс намаг багатай, зөөлөн бус болж урт навчтай ой шинээр үүсч, бий болжээ. Яг энэ үед морины аймаг маш олон янз болон хувирч салаалсан нь морины үүсэл хөгжлийн түүхийг ярвигтай болгодог. Гэхдээ сүүлд үүссэн эогиппусийн үр удам болох плиогиппустай өрсөлдөх нэг хуруутай амьтан дахин гараагүй аж. Улмаар энэ хуруунууд бэхжиж туурай болон хувирч орчин үеийн морины биеийн хэлбэртэй ижил болсон байна.

Эрдэмтдийн таамгаар бол плиогиппус нь Америкаас гаралтай бөгөөд Европоос Ази руу нүүдэлсэн байна.
Плиогиппус нь 11000 жилийн өмнө мөстлөгийн сүүл үед Европ болон Зүүн Азид амьдарч байсан 4 төрлийн эвкусийн шууд үр удам бөгөөд түүнээс орчин үеийн морь үүсч, Африкт-илжиг болон тахь, Ойрхи Дорнодод–хулан болон өөрчлөгдөн үүссэн байна.
Плиогиппус нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө мөхсөн байна. 16-р зуун хүртэл Америкт морины барааг хараагүй байна. Испаний байлдан дагуулагчид  морийг буцаан Америкт авчирсан байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна