Доктор Г.Төмөрхадуур: Ханиадтай адуунд витаминаар баялаг тэжээл өгөх хэрэгтэй

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

Эрхэм уншигч та бүхний хүсэлтийн дагуу бид өнөөдрөөс эхлэн  адуу тэр дундаа хурдан моринд өргөн хэрэглэгдэх сүүлийн үеийн эм бэлдмэлүүдийн танилцуулгыг цувралаар нийтлэхээр боллоо. Хүйтний эрч чангарч буй энэ үед адуунд ихээр тохиолддог эмгэгүүдийн нэг нь томуу буюу халдварт ханиад юм. Адууны ханиад гэж чухам юуг хэлэх, ямар хэлбэрээр илрэх, түүнийг хэрхэн эмчлэх талаар доктор Г.Төмөрхадуур ийнхүү зөвлөлөө. 
Халдварт ханиад нь вирусээр үүсгэгддэг, хамар, хоолой, уушигны салст бүрхүүлийг эмгэгшүүлж, түр зуур халуурах, хуурай ханиах, биеийн байдлыг түргэн сульдаах шинжээр илэрдэг, маш түргэн тархалттай, хурц хэлбэрийн халдварт өвчин юм.  Байгалийн нөхцөлд нас хүйс харгалзахгүй бүх л насны адууг толгой дараалуулан өвчлүүлдэг. Халдварын эх үүсвэр нь өвчтэй адуу байдаг бөгөөд агаар дуслын замаар ихэвчлэн халддаг. Жилийн аль ч улиралд томуугаар өвчилж болох боловч үүсгэгч нь хүйтэнд илүү тэсвэртэй тул сэрүүн улиралд /агаарын нягтшил, чийгшил ихтэй байхад/ агаар дуслын замаар маш түргэн тархдаг. Өвчний нууц үе нь 1-6 хоног. Өвчин маш хурдан явцтай боловч тухайн адууны биеийн эсэргүүцэл, эдэлгээ, маллагаа болон цаг агаарын байдлаас хамааран янз бүрийн хэлбэрээр илрэх нь бий. Ханиад туссан мал эхлээд бага зэрэг ханиалгах, тэжээлдээ дургүй болох, хамар, нүднээс салслаг шүүс гоожих зэргээр зовиурлаж, цаашлаад зовхи нь хавдах, тургих, эмгэг хуурай ханиах, амьсгалын замын салст бүрхүүл нь улайх, эрүүний доод булчирхай хавагнаж томрох, эмзэглэх, биеийн халуун 40-41 гардус хүртэл халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ер нь томуу өвчнөөр суурь адуу чинь өвчилсөн бол аль болох нөмөр дулаан газар байлгаж, хол хөөх, аливаа хүчтэй стресст оруулахгүй байх, огцом хол шилжилт, нүүдэл хийхгүй байх, хүйтэн усаар услахгүй байх хэрэгтэй. Манайхан адууны ханиадыг антибиотикоор эмчлэгддэг гэдэгт итгэлтэй байгаа тул тосон антибиоткийг аль болох олон удаа, нэмүүн тунгаар хийж баскалцихлорид, хийгээд төрөл бүрийн шингэнийг хийх хандлага зонхилж байна. Ямар ч бодлогогүй антибиоткийг их тунгаар олон тарих нь цусанд байх концентрацийн хэмжээг хэт ихэсгэж, элгэнд маш муугаар нөлөөлдөг. Манай уяачид, адуучид адуугаа ханиахаар кальци хлоридын уусмал тарих дуртай. Харамсалтай нь энэ тариаг буруу тарих юм бол гүрээний хураагаар судас хагарч үхэлд хүргэдэг. Энэ байдлаар нэлээд хэдэн хурдан морь үхсэнийг би мэдэх юм. Цаашилбал ханиасан адуунд шингэн хийх хандлага их байна. Шингэн хийхэд сөрөг нөлөө бага боловч зааваргүйгээр хийх нь сөрөг үр дагавартай. Өвлийн хүйтэн үед адуунд шингэн их хийхийг би л зөв зүйтэй гэж үздэггүй. Тэр тусмаа ханиадтай үед. Харин үүний оронд аль болох дулаан газар байлгах, сайхан ногоо өвс, витаминаар баялаг тэжээлээр тэжээж, сүүлийн үеийн тусгай эм бэлдмэлүүдийг хэрэглэх нь зүйтэй байдаг.     
Биологийн ухааны доктор, адуу судлаач Г.Төмөрхадуурын зөвлөсөнчлөн адуу тань ханиад хүрсэн бол амин дэмээр баялаг, тэжээл, тусгай эм бэлдмэлүүдийг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг аж. Тэгвэл түүнийг хаанаас авч болох вэ?
Бид дэлхийд чанараараа гайхуулагч Германы алдарт Leovet компанийн бүтээгдэхүүнийг онцолж танилцуулгыг нь хүргэж байна. Та бүхэн дээрх бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл  Монгол дахь албан борлуулагч “Ханбүргэдэй”компанид хандаарай.
Bronchial-Elixir with Echinacea  Байгалийн эмийн ургамлаар баяжуулсан  ханиадны ханд Biotin ZM Liquid Туурай нөхөн төлжүүлэх сироп

Үйлчилгээ: Биеийн дархлааны системийг дэмжин,  ханиад амьсгалын замын өвчинг анагаах, тайвшруулах амин  дэмийн дутагдлыг нөхөх үйлчилгээтэй  ОРЦ: Гоньдны  үр, амтат гоньд, рибворт, туулайн бөөр,  яргуй, ганга өвс зэргийг агуулсан. 

Хэрэглэх заавар: Өдөрт 3 удаа 20мл-ээр өгнө. Хоногт  60мл-ээс хэтрүүлж болохгүй. Өрөөний температурт  хадгална. Онгойлгосноос хойш 4 долоо хоногийн дотор  хэрэглэнэ. Лацыг хөдөлгөн улаан тагийг аваад хэмжигч  аягаар  өгнө.

Анхааруулга: Тунг хэтрүүлж болохгүй, зөвхөн зааврын дагуу өгнө.

Хэмжээ: 1000гр
Power to go Витамины дутагдлыг нөхөх бэлдмэл   Арьс  хамгаалах, тайвшруулах гель Propolis Gel Үйлчилгээ: Тэсвэр тэвчээр, хатуужил болон хүч  чадлыг нэмэгдүүлж, булчин шөрмөсний хөгжлийг  дэмжих үйлчилгээтэй. ОРЦ: L-Карнитин, лизин, В-ийн  агуулсан.   төрлийн витаминуудыг 

Хэрэглэх заавар: Нас гүйцсэн адуунд 40 мл-ийг  тэжээлд нь хольж өгнө. Өгөхийн өмнө сайтар сэгсрэх  шаардлагатай. Уралдаан сунгааны  үед хэрэглэвэл илүү  үр дүнтэй.  АНХААРУУЛГА: Тунг хэтрүүлж болохгүй,  зөвхөн зааврын дагуу өгнө.

Нэмэлт мэдээлэл: L-Карнитин нь их ачаалал  авсны дараа булчингийн үйл ажиллагааг сэргээх,  дэмжих үйлчилгээ үзүүлдэг витаминтай адил бодис. Адуунд нэмэлт тэжээлээр хэрэглэнэ.  ХЭМЖЭЭ: 500мл
Vitmin-Active  Витамины иж бүрдэл

Үйлчилгээ: Их ачаалалтай үед алдагдсан хүч тамирыг сэргээх,  нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх, шаардлагатай шимт бодисыг нөхөж,  ядаргаа тайлах үйлчилгээтэй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг  сайжруулан улмаар бүдүүн нарийн гэдэс, ходоодны хямралыг  анагаана. Мөн  арьсыг гялалзсан өнгөтэй болгоно. Адууны  биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрч хүч өгч, булчингийн  хөгжлийг дэмжинэ. 

Орц: 10 төрлийн витамин, 8 төрлийн эрдэс бодис, хүн орхоодой  болон исгэгч орсон нэмэлт тэжээл. Хэрэглэх заавар: Лацыг хөдөлгөн тагийг цагийн зүүний  дагуу эргүүлнэ. 600кг жинтэй нас гүйцсэн адуунд өдөрт 40мл-ээр,  150 кг буюу түүнээс бага жинтэй адуу болон унаганд 10мл-ээр   тэжээлд нь хольж өгнө. Нэг даралтаар 5 мл  гарна. Нарны гэрлээс хол сэрүүн газар  хадгална. Онгойлгосноос хойш 4 долоо  хоногийн дотор хэрэглэнэ.

Анхааруулга: Тунг хэтрүүлж болохгүй,  зөвхөн зааврын дагуу өгнө.  

Нэмэлт мэдээлэл: Адууны шар үсийг  амархан гуужуулж,  гялалзуулахын зэрэгцээ  дархлааны системийг эрчимжүүлэн унагыг  хөхүүл үед нь зайлшгүй шаардлагатай шимт  бодисоор хангадаг. 

Хэмжээ: 1000мл 
HVET AMBA-Амьсгалын замын үрэвсэл анагаах бэлдмэл Vitmin-Active  Витамины иж бүрдэл

Үйлчилгээ: Их ачаалалтай үед алдагдсан хүч тамирыг сэргээх,  нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх, шаардлагатай шимт бодисыг нөхөж,  ядаргаа тайлах үйлчилгээтэй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг  сайжруулан улмаар бүдүүн нарийн гэдэс, ходоодны хямралыг  анагаана. Мөн  арьсыг гялалзсан өнгөтэй болгоно. Адууны  биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрч хүч өгч, булчингийн  хөгжлийг дэмжинэ. 

Орц: 10 төрлийн витамин, 8 төрлийн эрдэс бодис, хүн орхоодой  болон исгэгч орсон нэмэлт тэжээл. Хэрэгдэх заавар: Лацыг хөдөлгөн тагийг цагийн зүүний  дагуу эргүүлнэ. 600кг жинтэй нас гүйцсэн адуунд өдөрт 40мл-ээр,  150 кг буюу түүнээс бага жинтэй адуу болон унаганд 10мл-ээр   тэжээлд нь хольж өгнө. Нэг даралтаар 5 мл  гарна. Нарны гэрлээс хол сэрүүн газар  хадгална. Онгойлгосноос хойш 4 долоо  хоногийн дотор хэрэглэнэ.

Анхааруулга: Тунг хэтрүүлж болохгүй,  зөвхөн зааврын дагуу өгнө.  

Нэмэлт мэдээлэл: Адууны шар үсийг  амархан гуужуулж,  гялалзуулахын зэрэгцээ  дархлааны системийг эрчимжүүлэн унагыг  хөхүүл үед нь зайлшгүй шаардлагатай шимт  бодисоор хангадаг.  ХЭМЖЭЭ: 1000мл 
Үйлчилгээ: Амьсгалын замын халдвараас сэргийлэх,  салстын үрэвслийг анагаах үйлчилгээтэй. Энэхүү бэлдмэл  амьсгалаар халдвар орох замыг хааж, анагаана.  Адууны  биеийн эсэргүүцлийг  дэмжиж, чөлөөтэй амьсгалах боломжийг  олгоно

Орц:  Хошуу тарлан цэцэг агуулсан. 

Хэрэглэх заавар: Өдөрт нэг удаа 25гр-аар тэжээлд нь  хольж өгнө.750гр бэлдмэлийг 4 долоо /1 сар/ хоногийн турш  хэрэглэнэ.

Анхааруулга: Тунг хэтрүүлж болохгүй, зөвхөн зааврын  дагуу өгнө.

Нэмэлт мэдээлэл: Энэ бэлдмэл нь хошуу тарлан цэцгийн  орцтой. Хошуу тарлан цэцэг нь өмнөд африкийн бүс нутгаар  ургадаг хөх  төрлийн ховор ургамал.     ягаан дэлбээтэй, бактерыг устгах үйлчилгээтэй нэгэн  

Хэмжээ: 750гр
Herbal Feed Эмийн ургамалтай тэжээл

Үйлчилгээ: Амьсгалын замын өвчин болон мөгөөрсөн  хоолойг эмчлэн, анагаана.

Орц: 100% байгалийн гаралтай, халгай, гаа, кофворт,  рибворт, окраны үндэс, амтат гоньд, ганга өвс, чихэр өвс  зэрэг эмийн ургамлууд агуулсан.

Хэрэглэх заавар: Нас гүйцсэн адуунд /600кг/ өдөрт  100гр-аар 2 удаа, бага адуу, унаганд өдөрт 50гр-аар  2 удаа тэжээлд  нь хольж өгнө.

Анхааруулга: Тунг хэтрүүлж болохгүй, зөвхөн зааврын  дагуу өгнө.

Хэмжээ: 800гр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна