Оны шилдэгт нэр дэвшигчид

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болохоор товлогдож, оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багт нэр дэвшигчид тодорлоо. Оны шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны гишүүн, спортоор дагнан бичдэг сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу Монгол Улс түүхэндээ анх удаа нэгэн олимпийн наадмаас таван медаль хүртсэн, ДАШТ-үүд ар араасаа жагссан, медалийн ургац арвинтай 2012 оны шилдгүүдийг “Үзэгтэй тамирчид” нэрлэнэ. Ингээд “Бөртэ чоно”-ын төлөө нэр дэвшигчдийг танилцуулъя.

ТАМИРЧИН:
• Аэробик гимнастикийн баг. Степ аэробикийн төрлөөр “Софи-2012” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
• Соронзонболдын Батцэцэг (чөлөөт бөх). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл медальт
• Сэрээтэрийн Бат-Эрдэнэ (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, Европ тивийн ноён оргил 5642 метрт гарсан
• Нянтайн Баяраа (буудлага). Азийн АШТ-ий хүрэл медальт, “Лондон-2012” зуны олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
• Лувсандоржийн Баярсайхан (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, олон улсын уулчдын багийг удирдан Ама Даблам оргилд авирсан
• Төмөрхуягийн Болортуул (бокс). Азийн аварга цол хүртсэн
• Пүрэвийн Бүрэнтөгс (үндэсний бөх). Улсын баяр наадамд түрүүлсэн
• Эрдэнэбатын Бэхбаяр (чөлөөт бөх). Залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн
• Ганбаатарын Ганжаргал (даам). Азийн аварга цол хүртсэн
• Жанцангийн Гантөгс (байт харваа). Улсын дээд амжилтыг шинэчилж, “Лондон-2012” зуны олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
• Рэнцэндоржийн Гантөгс (сонирхогчдын сүмо). “Хонгконг-2012” ДАШТ-ий 85 кг-ын жинд алтан медаль хүртсэн
• Баярсайханы Гүндаваа (шатар). Олон улсын их мастер цолны болзол хангаж, чансаагаа 2530-д хүргэсэн
• Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх). Залуучуудын ДАШТ-ээс алт, оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн
• Батсайханы Дөлгөөн (усанд сэлэлт). Улсын дээд амжилтыг шинэчилж, усанд сэлэлтийн төрлөөр ОУХМ цолны болзлыг анх удаа хангасан
• Бямбасүрэнгийн Жавзмаа (пара байт харваа). “Лондон-2012” паралимпийн наадмын хувийн харваанд шагналт IV байр эзэлсэн
• Пүрэвжаргалын Лхамдэгд (жүдо). Азийн АШТ-ий алт, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
• Эрдэнэцогтын Мандахнаран-Батдэлгэрийн Нандинцэцэг (даам). Дэлхийн оюуны спортын наадмын хүрэл медальт
• Санжаасүрэнгийн Мияарагчаа (жүдо). “Мастерс” тэмцээний аварга, “Их дуулга” болон Азийн АШТ-ий хүрэл медальт, нэгдүгээр сарын шилдэг тамирчин
• Батхуягийн Мөнгөнтуул (шатар). Дэлхийн шатрын олимпиадад ширээндээ дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гранпри тэмцээнд шагналт байрт шалгарсан
• Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын шагналт, Азийн АШТ-ий мөнгө, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
• Тунгалагийн Мөнхтуяа (чөлөөт бөх). “Страткона-2012” ДАШТ-ий хүрэл, Иван Ярыгиний гранпри тэмцээний хүрэл медальт
• Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл медальт
• Ганхуягийн Нандинзаяа (буудлага). Оюутны ДАШТ-ий хошой алтан медальт
• Ганхуягийн Наранбат (сонирхогчдын сүмо). “Хонгконг-2012” ДАШТ-ий +115 кг-ын жинд алт, багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн
• Мөнхбаатарын Нямжаргал (даам). Азийн АШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн
• Сайнжаргалын Ням-Очир (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл, “Их дуулга” тэмцээний алт, хүрэл, Гранпри тэмцээний мөнгөн медальт, хоёрдугаар сарын шилдэг тамирчин
• Доржсүрэнгийн Сумьяа (жүдо). Азийн АШТ-ий хүрэл, Гранпри тэмцээний алтан медальт, самбо бөхийн дэлхийн аварга цол хүртсэн
• Есөнтөмөрийн Төгстөмөр (шатар). Өсвөр үеийнхний Азийн АШТ-ий гурван алтан медальтНямбаярын Төгсцогт (бокс). “Лондон-2012” зуны олимпийн наадам, олимпийн эрхийн тэмцээний мөнгөн медальт, дөрөвдүгээр сарын шилдэг тамирчин
• Найдангийн Түвшинбаяр (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Их дуулга” тэмцээний аварга
• Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа). Улсын дээд амжилтыг шинэчилж, “Лондон-2012” зуны олимпийн наадмын есдүгээр байрт шалгарсан
• Мөнхбатын Уранцэцэг (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын шагналт, Азийн АШТ-ий алт, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
• Эрдэнэсоёлын Уянга (бокс). Азийн аварга цол хүртсэн
• Хашбаатарын Цагаанбаатар (жүдо). “Мастерс” тэмцээний мөнгө, “Их дуулга” тэмцээний хошой хүрэл, Гранпри тэмцээний мөнгөн медальт
• Цэрэнгийн Цогзолмаа (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан
БАГ:
• Волейболын эмэгтэйчүүдийн оюутны шигшээ баг. Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт
• Элсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг. Хай-Ян-2012 Азийн элсний спортын наадмын хүрэл медальт, зургадугаар сарын шилдгээр шалгарсан
• Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн оюутны шигшээ баг. Азийн оюутны АШТ-ий хүрэл медальт
• “Эрчим” хөлбөмбөгийн клуб. “Нийслэл лиг”, Монголын хөлбөмбөгийн холбооны цомын болон Супер цомын аварга, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC President’s Cup” тэмцээнд оролцсон
ДАСГАЛЖУУЛАГЧ:
• Сангидоржийн Адилбиш (буудлага)
• Цэрэндоржийн Амаржаргал (бокс)
• Цогтын Бадамхатан (байт харваа)
• Одвогийн Балжинням (жүдо)
• Довдонгийн Батнасан (хөлбөмбөг)
• Шаравын Бат-Орших (жүдо)
• Чимэддоржийн Бат-Эрдэнэ (даам)
• Дашзэвэгийн Ганзориг (бокс)
• Аабатын Гантулга (бокс)
• Зэвэгийн Дүвчин (чөлөөт бөх)
• Галбадрахын Ерөөлбат (аэробик гимнастик)
• Чүлтэмсүрэнгийн Раднаабазар (чөлөөт бөх)
• Шинэнгийн Сэдбазар (сагсан бөмбөг)
• Арслангийн Цэдэнсодном (чөлөөт бөх)
• Цэдэвийн Мягмарсүрэн (сонирхогчдын сүмо)
• Лхамрагчаагийн Энхбаатар (бокс)
• Хишигбатын Эрдэнэт-Од (жүдо

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна