Дармаагийн хүрэн

Эрдэнэхуяг
2012 оны 12-р сарын 10 -нд

Гачууртын САА-н Шар-хоолойн бригадын малчин Дармаа гуай нилээд панз үсэргэдэг эр байжээ. Тэрбээр жараад оны эхээр Дорнод аймгийн Матад сумаас жороо хүрэн морь худалдаж авчээ. Хүрэн морийг түүний эхнэр “хөдөлмөрийн баатар” саалчин Надмид гуай унаж наадам үздэг байсан гэнэ. Надмид гуай наадам тараад Дамбадаржаагаас Сэлбийн эхэн дэхь зуслан хүрэх замдаа, хүрэн морио жороогоор нь, харин дүү Жигжиддавгын унаж яваа хөнгөрүүлж хоносон хээр морьтой ухасхийлгэхэд зам дахь айлын ноход хөөгөөд гүйцэлгүй алдаж байсныг харсан ойр орчмын хүмүүс бахдаж байхад, зарим айлын эхнэрүүд жороо хүрэн, Надмид “баатар” хоёрт битүүхэндээ атаархаж байснаа хожим хойно ярьж хөөрөлдөн баясалдаж байжээ. Бодохнээ сайн хүний үр, савтай гүүний унага гэж Монголын зүйр үгэнд байдаг. Урьд бол сайхан хүн, сайхан жороо морь унасан  байх нь одоогоор бол хамгийн үнэтэй,сайн машин хөлөглөсөн алдар хүндтэй хүмүүс яваатай л адил байж. Тухайн үед улсын наадамд жороо морины уралдааныг орхигдуулж байсны улмаас хүрэн морь цаашид алдаршаагүй боловч унаж үзсэн хүмүүсийн яриагаар  бол ямарч алдаагүй, хүзүү сунган маш эрчтэй жороолдог  морь байсан гэнэ. Хожим Дорнод нутаг руугаа хоёр ч удаа гүйхэд нь буцааж авчирсан аж. Харин гурав дахь удаагаа нутаг гүйх замд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бүдүүн гэдэг газар чононд идүүлсэн тухай Надмид гуай миний аав Долгоржавт хуучилсан байдаг.

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.