Түмтийн хонгор

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 07 -нд

Дөчөөд оны эхэн үед Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын бийлэгжүү Раднаа гэгч зүүн сумдаас жороо хонгор морийг нэг түмэн төгрөгөөр үнэлж авснаас үүдэн олноо “түмтийн хонгор” хэмээн алдаршжээ. Сумын наадмын жороо морины уралдаан бүрийн түрүүг авдаг хонгор морины хурдыг сорихоор нутгийн залуус  хуйвалдан, жороо биш ч наадамд хөнгөрүүлсэн дөмөгхөн морьтой нэгэн эрийг жороо морины уралдаанд сэм шургуулахад, тун удалгүй хонгор морь тэр морьтонтой жороо явдлаараа уралдан түрүүлэхүйд настангууд шургалагч залууг зэмлэн буруутгаж, хонгор морийг бүгд шагшин магтаж байжээ. Хожим 1953 оны аймгийн наадмын жороо морины уралдаанд түмтийн хонгор түрүүлсэн баримт бий. Мөн гучаад оны үед Дүүрэгч вангийн Буган халиун гэдэг алдартай жороо морь байсан тухай сонсож байснаа уг нутгийн уугуул Ардын хувьсгалын 77 жилийн ойгоор улсын наадамд их насны шарга морь нь айрагдаж байсан Төв аймаг Батсүмбэр сумын харьяат уяач Дашням гуай хуучилж билээ. Мөн Хөвсгөл аймгаас 1945 оны улсын наадмын жороо морины уралдаанд Шинэ-идэр сумын Мөнхийн Дэндэвийн бор морь айрагдаж байсан байна.  

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 37.166.219.237

    Хөвсгөл аймгийн харьяат Батсүмбэр сумийн уяач Дашням гуайн талаар өөр мэдээлэл байна уу үр хүүхэдн хайж байна

    Reply