Өмнийн говийг уяачид удирдана

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 06 -нд

Хурдан тууртын хийморьт сүсэглэн яваа улс төрчид жил ирэх тусам нэмэгдэх болсон билээ. Их хурлын 76-гийн дунд хурдан морины хорхойтнууд нэлээд бий. Тэгвэл саяхан болсон орон нутгийн сонгуульд хэд хэдэн уяачид нэр дэвшин, улс төрд “уралдаад” авсан юм. Үүнээс Өмнөговьчууд морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа, хийморилог уяачдад итгэл хүлээлгэн ирэх дөрвөн жилийг даатгаад байгаа юм. Үүнээс: энэ жил төрийнхөө наадамд соёолон айрагдуулан тунчиг одтой наадсан аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр аймгийн ИТХ-ны даргаар ажиллах болсон тухай бид мэдээлсэн билээ. Мөн Цогтцэций сумын  уяачдын холбооны дарга, аймгийн Алдарт уяач Н. Амгалан сумынхаа засаг даргаар,  Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийт сумынхаа ИТХ-ын даргаар, сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий сумын Засаг даргаар тус тус сонгогдон шинэ албанд томилогдоод байна.

П.Ундраа

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна