Б.Төмөрбаатар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 06 -нд

Монголын чөлөөт бөхийн  холбооны Шүүгч нарын зөвлөлийн тэргүүн,  олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарыг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос олимпийн зэрэглэлийн шүүгчээр батламжиллаа. Тодруулбал, өнгөрсөн сард Болгарын нийслэл Софи хотноо болсон олон улсын чөлөөт бөхийн дасгалжуулагч, шүүгчдийн сургалт семинарын үеэр  олон улсын зэрэглэлтэй шүүгчдийг тэмцээн уралдааныг хэрхэн шүүсэн эсэх, амжилтыг үндэслэж зэрэг цолыг өсгөх, бууруулах талаар зөвлөлдсөн байна. Уг хурлын шийдвэр өчигдөр гарч,  нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар олимпийн зэрэглэлийн шүүгч болж, Лондонгийн олимпийн наадамд шүүгчээр оролцсон Ц.Сэрээтэр нэгдүгээр зэрэглэлд буурч, гуравдугаар зэрэглэлийн шүүгч байсан н.Чинбат олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч болжээ.

Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна