Далай даян дархан аварга Ш.Батсуурь

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 05 -нд

Аваргын алдар: Шаравын БАТСУУРЬ
Төрсөн он(жил): 1922-1986(нохой) 
Нутаг ус: Говь-Алтай аймгийн Жаргалан сум(хуучнаар Засагт хан аймаг)
Цол чимэг: Өсөх идэр, бат хүчит, гарамгай хүчит, өсөн нэмэх, үнэн хүчит, олныг баясууулагч, харилтгүй хүчит, даяар дуурсах, аугаа хүчит, олныг баясгагч, далай даян дархан аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1947, 1948 онд түрүүлж, 1949, 1953, 1957 онд үзүүрлэн, 1951,1952,1954,1958,1959,1961-1964, 1966 онд 10 удаа шөвгөрчээ. 
Гол онцлог: Товир биетэй хэрнээ маш хурдан хүний хөлд ордог(гүйдэг), хурдан шуурхай барилдаантай бөх. Гурван жил магадгүй түүнээс олон жил дараалан түрүүлэх бололцоотой байсан ч бууж өгсөн хэмээн хэлмэгдүүлсэн удаатай. Хүний хувьд нөхөрсөг, бөхийн хувьд бяртай олон жил сайн барилдсан хүн. Орон нутгийн тухайлбал, аймгуудын наадамд олон удаа барилдаж, олон аймагт түрүүлж үзүүрлэж байсан онцлогтой бөх.
Дархан мэх: гүйх, дунгуйлдах 
Зураг: фотог архив, Ж.Даваасамбуу

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна