Охидын нэг сонголт

Рок попын төмөр хатагтайн исгэлэн охидыг тарж байгаа тухай яриа хэсэгтээ  тэдний фенүүдийн ярианы сэдэв болоод байсан билээ. Үүнийг нь батлах гэсэн мэт  Укагийн ганцаарчилсан тоглолт эрчтэйхэн эхэлсэн ч  тэгсхийгээд намжив бололтой.  Ийнхүү олны удаан хүлээсэн асуултын хариултыг тэд энэ сарын 1,2-нд “I Loft” тоглолтоороо харууллаа. Өдгөө найм дахь жилээ хамтран уран бүтээл хийж буй охид time out-ийн дараа ч халуухан хэвээрээ байсан  нь  тэднийг хүлээсэн олныг гонсойлгосонгүй.  Энэ үдийн охидын гоёлын  нэг нь гал улаан өнгийн даашинз байлаа.  Үзэгчдийн хувьд хэзээний танил харагдсан уг даашинзыг “Гурван охин” хамтлагийнхан дуучин Б.Амархүүгийн тоглолтон дээр өмссөн байсан юм. Ямартаа ч зарим нэгний хувьд өрсөлдөгчид гэж хардаг охидын  хамтлагийнхан нэг сонголт хийсэн нь сониуч  нөхдийн хараанаас мултарсангүй.
П.Ундраа   


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна