Урлагт зүтгэсэн 70 жил

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 04 -нд

Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг Дагвын Лувсаншарав гуайн урлагт ажилласны 70 жилийн ой энэ сарын 6-нд тохиож буй. Дуурь бүжгийн эрдмийн театр болон Тусгаар тогтнолын ордонд болох энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Гандантэгчэнлин хийдийн лам нар хүртэл өлзийн хутагтын ерөөл айлтгах юм байна.  Түүнчлэн энэ үеэр түүний уран бүтээлийн онцлог, бүтээл туурвилын тухай өгүүлэх эрдэм шинжилгээний  хурлыг Тусгаар тогтнолын ордонд хийж, мөн "Их урлагт 70 жил" хүндэтгэлийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэнг Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах аж.
 

Эх сурвалж: Д.Ундрах 24tsag.mn

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна