“Торго” -ын шинэ загварууд

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 03 -нд

Загварын ертөнцөд хүч түрэн орж ирснээр “Торго”-ынхон 12 жилийн нүүрийг үзэж байна.  Энэ удаад тэд уламжлал ёсоороо загварын шоугаа зохион байгуулсан юм. Дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцсыг Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нарын топууд болон “Торго” салоны загвар өмсөгчид өмсөж сонирхуулсан юм. Энд сонирхуулахад “Торго” салоны загваруудын зургийг “Монгол шуудан” компани ирэх наймдугаар сараас эхлэн марк болгон хэвлүүлж, дэлхийн 120 гаруй оронд ашиглахаар болсон билээ. Монголын үндэсний хувцас хэрэглэл орчин үетэй хэрхэн хослож буйг харуулсаар ирсэн  “Торго”-ынхон энэ жил загварын чиг хандлагыг ийнхүү тодорхойлж байна.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна