Далай даян, дархан аварга Б.Түвдэндорж

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 30 -нд

Аваргын алдар: Бадамдоригийн Түвдэндорж

Төрсөн он(жил): 1916-1986(луу)
Нутаг ус: Булган аймгийн Сэлэнгэбүрэн(Хангал) сум(хуучнаар Түшээт хан аймаг)
Цол чимэг: Улам нэмэх, үнэн дэлгэрэх, бат нягт, үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад 7 удаа түрүүлж 1944, 1951 онд үзүүрлэн, 1940, 1948, 1955-1959,1967 онд 8 удаа шөвгөрчээ.
Гол онцлог: Монголын тамирчдаас “Спортын гавъяат мастер” цолыг анхлан хүртсэн болохоор ууган гавъяат тамирчин хэмээн алдаршсан бөгөөд гараа дэвээ сайхан, бие бялдар тэгш бөх ажээ.
Дархан мэх: хөнтөрч суйлах, хөлд ороход нь дарах,
Зураг: фотог архив, Япон сэтгүүлээс МБӨ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна