Өөрийнхөө амжилтын товчоон бүхий номоо гаргаж байгаа
А.Тэлмэн
Аймгийн Алдарт уяач Ш.Лутбаяр хүүхэд байхын л хурдан морины унаач явсан гэдэг. Өвөөгийнхөө алдарт Поолой хүрэнг унаж уралдуулан адуунд хорхойсох болсон жаалхүү өнөөдөр олон айраг түрүүтэй, удамт уяач болсон байх ажээ.
-Таны моринд орсон түүхээс яриагаа эхэлье?
-Би өвөг эцгийнхээ голомтыг залгаж яваа уяач хүн. Анх өвөг эцгийгээ дагаж яваад моринд орж байлаа. Өвөөгийн Поолой хүрэн их, бага наадамд 11 удаа түрүүлсэн хурдан буян байсан. Энэ морины унаач хүү явлаа. Хожмоо тэр морио Санзайжамц гэж хүнд 1940-өөд онд тухайн үедээ л их өндөр үнээр өгсөн. Хөөрхий өвөө минь овоо уулын тахилгаас эхлээд уралдаан болгонд дээлээ гандтал явдаг байсансан. Тэгэхэд чинь түрүүлсэн морьдод хуйгаар торго, хунзаар цай өгнө. Ингээд моринд томдоод ирэхийн үедээ морины ажилд тусалсаар эцгийнхээ гараас гарч цэргийн албанд мордсон. Үүнээс гурван жилийн дараа халагдаж ирээд нутгийнхаа Содовын Чимэд-Оцол гэж олон сайхан хурдан адуутай найзаасаа хар адуу худалдаж аваад өөрөө гардан уясан. Анхны гэдэг утгаараа тэр үү гавьтай сайн давхиагүй ээ. Дараа нь найз Дугаржаваасаа шүдлэн үрээ авч, 1959 онд сумын наадамд аман хүзүүдүүлсэн нь миний анхны айраг байгаа юм. Үүнд үнэхээр их урамшиж, илүү хорхойсох болсон. Ер нь 1960, 1970 онуудад нэлээн олон айраг түрүү авсан бөгөөд 90-ээд онд илүү чангарсан л даа. Наадам дөхөхөөр үнэхээр их догдолдог. Хоол унд ч орохгүй, нойр ч хүрэхгүй болно гээч. Одоо даанч сайн харахгүй болсон болохоор морин дээр очоод илж үзээд л шинжихдэг болоод байна.
-Таны адууны цөмийг хаанахын адуу эзэлж байна вэ?
-Би Сүхбаатар аймгийнхаа унаган адуугаар нааддаг. Манай ураг ах Даарийгийн олон хурдан адуу бий. Онгон сумын Алдарт уяач Шарын адууны угшилтай юм. Бас миний дүү Лутжавын адуунууд ч шарын угшилтай. Хөөрхий одоо бурхны оронд байгаа л даа. Би энэ талийгч дүүгээсээ хоёр айрагдсан азарган үрээг нь 30 мянган төгрөг дээр хазаарын морь өгөөд авч байлаа. Надад ирээд төлүүд нь их хурдан байгаа. Бас 1960 хэдэн онд нэг адуун дээр 300 төгрөг нэмээд хурдан угшилтай ногоон морь авч хурдлуулж байлаа. Энэ мэт яривал их юм бий.
-Анхны айргаа хүртэж байснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Мэдээж олон айраг түрүү авсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Саяхан би өөрийнхөө амжилтын товчоон бүхий номоо хийсэн. Даанч энэ ярилцлагаас өмнө ирсэнгүй. Надад нийтдээ 60-н хэдэн медаль бий. Арав гаруй түрүүтэй. Онгон сумын Шарын хар азарга миний хүүд бий. Гурав түрүүлж, зураг айрагдсан. Энэ хар азарганы дээд угшил нь Дарьганга сумын Дүүдэн гэж хүний адуунаас эхтэй. Хар азарганы төл хавчиг хүрэн азарга ч олон жил сайхан хурдалсан. Бас нэг хээр морь их хурдан байсан даа. Би бас хүүхдүүдийнхээ амжилтыг ч тэмдэглэдэг юм. Ач хүү Барсаа маань гэхэд л 18 медаль, Гантогтох 11-н медаль авсан байна. Мөн Жаргал, Отгонбаяр нарын унаач нарын маань медалийн тоо ч нэмэгдсээр л байна.
-Хэзээ аймгийн Алдарт уяач болсон гэлээ?
-2001 онд аймгийн Алдарт болсон. 10-аад түрүү, 60-н хэдэн айргийн амжилты болзлыг хангаж байлаа. Үүн дээр хүнд очсон адууныхаа амжилтыг нэмбэл нэлээд их тоо гарах байх шүү. Надаас ганц медальтай гарсан адуу хүнд очоод 10-аад медаль авчихсан байна. Энэ тухай чих тавьж суухад сайхан л байдаг юм. Мэдээж нэгэнт авсан адуугаа тухайн хүн өөр дээрээ цоллуулалгүй яахав. Гэхдээ тэр аймаг, сумын тэрний унаган адуу, тийм угшилтай гээд хэлчихвэл сайхан л байхсан. Миний унаган адуунууд хурдалж л байвал надад сайхан шүү дээ.
-Та морь шинжихдээ юуг чухалчилдаг вэ?
-Маргаашийн наадмыг алдалгүй хэлдэг хөгшдийн дэргэд өссөнийх шинжинээ. Хавирга сүвээ, өрц, зүрх гээд л хурдан адуу цаанаа өөр шүү. Гэвч заримдаа бөгсөн биений хэлбэр таарч байхад цээжээрээ алдчихна гээч. Бүх юм тэнцсэн хурдан адуу үнэхээр ховор. Ийм адуу бол “Нийгмийн хонгор”-ыг л гэж би хэлнэ. Гэхдээ энэ дутууг уяач хүн нь л уяагаараа засч уях ёстой. Би ч олон адуу авч байсангүй дээ. Харин гадагшаа олныг өгсөн шүү. Би нэг их айхтар үнэрхдэггүй. Нэг бүдрэхэд л хөлгүй болдог адууг үнэ хүргэх гэж зүтгэх нь дэмий л дээ.
-Энэ удаад “Аравгар хээр”-чүүд танд талархлаа илэрхийлж, зорин ирээд байгаатай бид таарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайхан байна. Би ер нь олон адуу гаргасан байна шүү, ингээд бодоход. Эрдэнээгийн хүрэн гэж Дорнод аймагт толгой хүрэн морь байлаа. Мөн Улаан сайдын Бидэрт хул чинь манай унаган адуу байгаа юм. Мөн Ховдын Дарви сумын харьяат МУ-ын Алдарт уяач сахал Мөнхтөрийн шүдлэн үрээ, Сэлэнгэд хурдалдаг Найдандоржийн ногоон соёолон гээд нэрлэх байна. Бүгд л сайхан давхиж байгааг дуулаад өөрөө уяж хурдлуулсан юм шиг л баярлаж суудаг юм.
-Ярилцах сайхан байлаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Хөдөөгийн биднийг зорин ирж ярилцлага өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна