П.Сүхбат гарьд “Монгол поп”-д нэгдэв

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп 2” цомгийн “Монгол түмэн” дууны клипний зураг авалт үргэлжилж байна. Энэ удаад тус клипний зураг авалт Монгол Түмний нэгээхэн хэсэг болсон Казак үндэстний гэрт үргэлжилжээ. Казак түмний үндэсний соёлыг харуулсан тус  клипэнд Монгол улсын Гарьд П.Сүхбат, аймгийн Арслан Канат нар тоглосон  байх ажээ. Сүүлийн жилүүдэд зүлэг ногоон дэвжээнээ зодоглохоо байсан гарьдыг ийнхүү казак төрхтэйгээр харсан нь бөхийн хорхойтнуудад барьсан Болдын бас нэг сюрприз байлаа.

П. Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна