Буур Жамъян

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 26 -нд

Аваргын алдар: Нацагийн Жамъян
Төрсөн он(жил): 1899-1979(гахай)
Нутаг ус: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн
хошуу(одоогийн Архангай аймгийн Цахир сум)
Цол чимэг: Гайхамшигт дуурсгалт,  даяар маш гайхамшигт, харилтгүй үнэ хүчит, даяар дуурсгалт, харилтгүй зоригоор хамаг олны сэтгэлийг татагч даян аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд1926, 1928 онд түрүүлж 1925 онд үзүүрлэжээ. Мөн 1927, 1930, 1934, 1937, 1939-1942, 1946 онд нийт 9 удаа шөвгөрсөн байна.
Гол онцлог: Алашаа хүртэл аян жин тээж явахдаа гүүр цөмрөхөд ачаатай бууран тайлагны хөлөөс өргөөд гаргасны улмаас ард олондоо “буур” хэмээн алдаршсан, монголын бөхчүүдээс үндэсний спортын гавъяат тамирчин цолыг хүртсэн хоёр дахь бөх. Ид залуудаа 2 м гаруй өндөр 130 гаруй кг жинтэй байжээ.
Дархан мэх: дамжиж орох, халж суйлах, дугтрах

Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна