Манлайн баясгалант Г.Самдан

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 23 -нд

Аваргын алдар: Ганжууржавын Самдан 
Төрсөн он(жил): 1899-1947(гахай)
Нутаг ус: Сэцэн хан аймгийн Сэцэн ханы
хошуу(одоогийн Хэнтий аймгийн Мөрөн(Баянхутаг) сум)
Цол чимэг: Улам нэмэх, манлайн баясгалант, шаламгай идэр, тонж гарамгай, бардан түрэмгий, халх даяар маш гайхамшигт, бас баярлах аварга(1928 он). (Б.Ерэнтэй нарын “Улсын наадам” номоос авав)
Барилдааны амжилт: Улсын наадамд 1925 онд түрүүлж аварга цол авсан ба  1923,1924 онд 2 удаа үзүүрлэж, 1938 онд шөвгөрсөн бол Уул тайлгын наадамд 1923 онд Вандан аваргатай үлдэж үзүүрлэжээ.
Гол онцлог: Үеийн бөхчүүл дотроо нуруугаар онцгой өндөргүй ч их зузаан биетэй, өтгөн хүрэн царайтай, орон даяар Сэцэн ханы “босоо” Самдан гэж алдаршсан бөх.
Дархан мэх: хашиж цохин өргөх,
Зураг: фотог архиваас уран зургийг Н.Лувсанзундуй(МБӨ-нд)

Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна