1500 морь уралдуулж, Гиннесийн амжилтанд бүртгүүлнэ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 21 -нд

Бүстэй болгон нь дээлээ уран ноцолдож, эрийн цээнд хүрдэг хийморилог монголчууд үндэсний бөхөө Гиннесийн амжилтанд бүртгүүлэн, хотлоороо цэнгэсэн цаг саяхан. Зодог шуудагтай 6002 бөх нэгэн зэрэг дэвж шаван байх тэр л агшин үндсэрхэг үзэлтэй нэгний самсааг шархиржуулж монгол омогшлыг дэврээсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгвэл морин дэл дээр төрж, морин дэл дээр ухааждаг хүлэг морин шүтээнтэй хөх монголчууд тун удахгүй шандаст хурдан хүлгэдээрээ дэлхийн дээд амжилтын эзэн болох нь. Өвөрхангай аймгийн  “Арвагар хээр” холбоо ирэх жил хангайн бүсийн хурдан морьдын уралдааныг нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр 1500 их насны морь уралдуулах аж. 2009 онд яригдаж байсан энэ асуудал энэ удаа олон талын дэмжлэг хүлээж, Гиннесийн амжилтыг бүртгэх байгууллагатай холбогдон гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа  гэнэ. 
А.Мөнх-Эрдэнэ 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна