“Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дууны ойг тэмдэглэнэ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 20 -нд

Одоогоос 25 жилийн өмнө Сөүлийн Олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбатад зориулан “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дуугаа хийж байлаа. Харин үүнээс 14 жилийн дараа буюу 2002 оны хоёрдугаар сарын 2-нд “Мөнгөн цагариг” клуб, “Андерсон” студитэй хамтран тус дууны клипийг хийж байсан гэдэг. Тухайн үед тус клипэнд Монгол улсын спортын бүх үеийн  110 гаруй гавьяат алдартнууд оролцсон аж.  Харин энэ удаад өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрсөн спортын ертөнцийн аваргуудыг “Тамирчны ялалт хямдхан олдоогүй 2”-т мөнхлөн үлдээхээр болж байгаа гэнэ. Клипний зураг авалт энэ сарын 28-нд Спортын төв ордонд болох бөгөөд МУГЖ Д. Жаргалсайханд спортынхон хүндэтгэл үзүүлэх ажээ. Мөн Жагаа гавьяат мини тоглолтоо өргөн барих бөгөөд уригдсан зочдынхоо хамтаар клип 2-ыг бүтээх нь ээ.

П.Ундраа   


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна