“Түмний эхүүд-7” худалдаанд гарлаа

ММСУХ-ны шилдгийн шилдэг салбараар удаа дараа шалгарч байсан Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбооноос эмхтгэн гаргадаг “Түмний эхүүд” цувралын долоо дахь дугаар эрхэм уншигч та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо. Монголын хурдан морины түүх болсон энэхүү бүтээлийн долоо дахь дугаараас та Ардын Хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадам, Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан, Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан баруун бүс, Төв аймагт зохион байгуулагдсан төвийн бүс, Дундговь аймагт зохион байгуулагдсан говийн бүс, луу жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд -2012”, Өмнөговь аймагт зохиогдсон хаврын бүс, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, “Арвагар хээр” холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой зэрэг томоохон уралдаануудад түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн гэрэл зураг, амжилтын товчооныг мэдэх боломжтой.  Мөн түүнчлэн 2006 оноос хойш төрийнхөө их баяр наадамд түрүүлж айрагдсан зургаан насны бүх морьдын зураг орсоноороо онцлог юм байна.Хурдан хүлгийнхээ хийморьт сүсэглэн явдаг эрхэм та дээрх бүтээлийг “Интер” салбаруудаас болон “Билэг”, “Мир”, “Эрдэм” зэрэг номын худалдааны төвүүдээс авах боломжтой. Мөн  9622-2538, 9168-0099 дугаарын утсаар холбогдож авч болох нь. Билэг оюуныг эрхэмлэгч эрхэм таны лундаа мөнхөд бадарч явах болтугай.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна