Б.Амархүүгийн "Гэртээ харих зам" өнөөдөр болно

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 15 -нд

Буриад улсын Ардын жүжигчин, "Премьер министр" хамтлагийн дуучин Б.Амархүү Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтын үеэр Монголынхоо фэнүүдэд зориулан уран бүтээлийн тоглолтоо хийхээр амлаад авсан. Харин энэ удаад тэрхүү амлалтаа биелүүлэн өнөөдөр, маргааш “UB палас”-ын концертын их танхимд “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтын зохион байгуулагчаар түүний аав н.Борхүү ажиллаж байгаа билээ. “Гэртээ харих зам” тоглолтод МУГЖ С. Жавхлан, “Номин талст”-ын Батсүх, “Гурван охин” хамтлагийнхан оролцох ба Амархүү 20 гаруй хит дуугаа дуулах гэнэ. Тоглолтын билет суудлаасаа хамаараад 20,30,40,0 төгрөгийн үнэтэй аж.
Нэмж сонирхуулахад Б. Амархүү Монголд өөрийн хөгжмийн сургуулийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан.  

П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна