Д.Болд шонхор, морь гурав

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 12 -нд

Төрийн соёрхолт дуучин Д.Болд 10 дахь бие даасан цомгийнхоо ажилд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаагийн “Монгол поп 2” цомгийн дуунууд болох “Үүлэн домог”, “Намрын тухай бодол” зэрэг нь хэдийнэ түүний фенүүдийн сонорт хүрээд амжсан бөгөөд өндөр үнэлгээ аваад байгаа юм. Ялангуяа Болд, реппэр Rokit Bay нарын хамтын бүтээл “Үүлэн домог” хөгжмийн хитүүдийг тэргүүлэх болоод удаж байна. Ямагт шинийг эрэлхийлж байдаг, рок попын хамгийн хөдөлмөрч эрхэм сүүлд “Монгол түмэн” дууныхаа клипийг хийлгээд байгаа ажээ. Клипний зураг авалтыг Төв аймгийн Алтанбулаг суманд авсан бөгөөд тунчиг “нүсэр” баг ажилласан байна. 

П. Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна