Zaluu.com сайт удахгүй нээгдэнэ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 07 -нд

Монголын интернэтийн хамгийн олон хэрэглэгчтэй Zaluu.com сайтын үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас түр зогсоогоод байгаа. Zaluu.com нь монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын линкийг нэг доор төвлөрүүлж, хэрэглэгчдэд ойртуулах чиглэлээр ажилладаг интернэтийн хөтөч сайт юм. Энэ нь дэлхий даяар хэрэн сүлжсэн google.com сайтын үүргийг Монголынхоо хэмжээнд үзүүлж байгаа хэрэг.
Zaluu.com сайтад линк нь байршсан зарим сайтууд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан нь тус сайтын үйл ажиллагааг түр зогсоох үндэслэл болжээ. Хууль зөрчсөн аливаа сайтын линкийг байршуулахгүй байхыг Zaluu.com сайтад үүрэг болгосон байна. Мөн линкээ байршуулж байгаа сайтуудтай албан ёсны гэрээ байгуулахыг ШӨХТГ-аас шаардсан байна. Эдгээр шаардлагыг zaluu.com сайт 100% биелүүлжээ.
Тиймээс Монгол улс дахь интернэтийн хамгийн том хөтөч болсон zaluu.com сайт удахгүй нээгдэх нь тодорхой боллоо.

С.Майкл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна