Л.Байзадагийн зохиосон морины дуу гурван саяын үнэтэй

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 07 -нд

“Эргэн дурсахуйн” гол дүрүүдийн нэг бол дуучин Л. Байзада юм. Нэгэнтээ тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг хэмээн ярилцлага өрнүүлж, хотын дэгжин охидын стил имижийг өөрт таалагдсанаар өөрчилж орхисон  адтай дуучин бол тэр байлаа гэж.  “Танилцъя  охин”, “Нандин”, “Чиний  зураг”-аар байлдаж дагуулж байлаа. Ямартаа ч хэсэг хугацаанд “завсарлага” авч өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн тэрээр  2010 оны гуравдугаар сарын 11-нд бие даасан тоглолтоо хийснээр уран бүтээлийн ажилдаа  эргэн ирснээ мэдэгдсэн юм. Түүнээс хойш залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллах болоод байгаа билээ. Үүнд: Маднессийн “Замд гарлаа”, “Гурван бүдүүн”-ий “Аав минь ирж яваа”, Sync-гийн “Хөөрхөн ширтэх чи”, ноён Бондгорын “Аз жаргалын цэцэг”, “Мотив”-ын “Хол зам туулна”, Дундговийн дуучин Цолмонтөгсийн “Миний нутгийн өглөө” зэрэг олон дуунууд Байзада автортой. Харин тэрээр сүүлийн үед дууны сэдвээ өөрчлөн морины тухай дуу хийсэн байна. Тус шинэ уран бүтээлийн шүлгийг залуу уяач хийсэн бөгөөд тэд хамтын уран бүтээлээ гурван саяас эхлэн үнэ хаялцуулж байгаа ажээ.
Энд тэмдэглэхэд өнгөрсөн жилийн өдийд үүсэн байгуулагдсан “Латиф” сангийн нэг жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байгаа юм. Ойн хүрээнд тус сангийн тэргүүн, дуучин Байзада, жүжигчин Нурбулан, элэглэгч Д.Энхтүвшин болон сангийн залуу уран бүтээлчид  хамтран аялан тоглолтоо хийхээр болжээ. Энэ удаад наран ургах нутаг Дорнодоос эхэлж байгаа аж. Үүнд энэ сарын 7-нд Сэргэлэнд, 8-нд Цагаан-Овоо, 9-нд Баян-Уул, 10-нд Баяндун, 11-нд Дашбалбар, 12-нд Чойбалсан суманд тоглолт хаалтаа Чойбалсан хотод хийх ажээ. 


П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна