“Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч Ш.Баянбат: “Тэргүүн хүлэг” галын нэрэмжит наадам бүсийн статустай болсон байгаа


-“Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооныхон энэ жил хэрхэн наадав даа?
-Манай “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг уяачдын гаргаж байгаа амжилтаас төвөггүй харж болно. Бид энэ жил нутгийнхаа уяачдын зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнд бүх сумдаас төлөөлөгчид оролцож, Монгол улсын Манлай уяач А.Батсүхийг урьж, туршлага солилцон, зөвлөгөө авсанд уяачид баяртай байгаа. Их сайхан арга хэмжээ болсон л доо. За бас хамгийн сүүлийн сонин гэвэл Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар манай аймгийн уяачид хоёр түрүү, нэг айраг хүртлээ шүү дээ. Энэчлэн холбооны үйл ажиллагаа идэвхитэй байгаа нь Тэргүүн Х.Түмэнбаяр, Дэд тэргүүн Амарсанаа нартай шууд холбоотой. Ярьсанаа ажил хэрэг болгодог сайхан хүмүүстэй хамтран ажилладагтаа баяртай явдаг юм.
Миний хувьд уяачдын холбооны тэргүүлэгчээс гадна Хүрмэн сумынхаа “Тэргүүн хүлэг” галд “алба хашдаг”. Манай галынхан байгуулагдсанаасаа хойш гурван жил дараалан нэрэмжит наадмаа хийж байна. Харин өнгөрсөн жил аймгийнхаа МСУХ-нд хүсэлт тавьснаар Өмнөговь аймгийн “Баруун бүсийн хурд” гэж бүсийн статустай наадам болгоод байна.
-Өмнийн говийнхон адууныхаа угшил гарвалыг сайжруулах тал дээр илүүтэй анхаардаг юм болов уу гэж харагдсан?
-Тийм шүү. Манай холбоо адууныхаа цусыг сэлбэх тал дээр олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Аймгийн хувьд 700 гаруй адуу гаднаас авснаас 200 гаруйг нь манай сумынхан авчраад байна. “Тэргүүн хүлэг” галынхан сүүлд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас адуу авчирлаа. Гаднаас ч авч байна. Ямартаа ч түрүүчээсээ үр дүн нь гарч байгаад баяртай байна даа. Энд Дорнод аймгийн Монгол улсын Алдарт уяачийн болзол хангасан Б.Цэндбаатар, Батзориг нар маань голлох үүрэгтэй оролцсон байгаа.
-“Тэргүүн хүлэг” гал яагаад нэрэмжит уралдаанаа зохион байгуулах болсон юм бэ?
-Энэ бас учиртай. Миний аав Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Монгол улсын Начин Шоовдор гэж сайхан буурай бий. 1976 онд улсын начин цол авсан ч тэр жилдээ бэртэл аваад барилдах боломжгүй болсон юм. Аав минь ан, бөх, моринд дуртай хүн л дээ. Одоо бол сэтгэлээрээ барилдаад, морь уяад явж байгаа. Ийнхүү бөхөд хайртай аавынхаа нэрэмжит бөхийн барилдааныг жил бүр зохион явуулдаг болсон. Яваандаа энэ нь өргөжсөөр эрийн гурван наадам болсон юм даа. Нутгийн олон энд идэвхитэй оролцдог бөгөөд ам сайтай байдагт нь баярладаг. Нэг удаагийн наадмыг л гэхэд гучаад сая төгрөгөөр хийдэг. Ямартаа ч эхлүүлсэн ажлыг маань дэмжин, өдий хүртэл “амттай” хэвээр байлгахад тус дэм болдог олон хүн бий. Энэ завшааныг ашиглаад наадмыг хамтран зохион байгуулдаг “Уран ухаан”, “Гүний ус”, “Сэврээ харпек”, “Говьгарден”, “Нутгийн гоёо”, “Хүрээ дэл” компанийнхан болон нутгийн зон олон, найз нөхдөдөө баярлаж явдагаа хэлмээр байна.
-Начин аавын хүү бөх барилддаг л байх даа?
-Хөдөөгийн хөвгүүдийн адилаар дээлээ уралцаж өслөө шүү дээ. Багадаа бас аавынхаа уясан морьдыг унадаг байлаа. Адуу малтай ноцолдож өссөн, дээр нь удмын юм байдаг байхаа, “хоосонгүй” ээ. Хүүхэд байхдаа аймгийнхаа наадмын өсвөр үеийн барилдаанд түрүүлж явлаа. Бас 1999 оны аймгийн наадамд Гантогтох гарьдыг ирж барилддаг жил үзүүрлэж байсан. Тэрнээс хойш нэг их барилдаагүй. Тэгээд ч зориуд цаг гаргаад бэлтгэл сургуулилт хийгээд байхгүй юм даа. Сүүлд 2001 онд аймгийнхаа наадамд зодоглож, аймгийн Начин цол хүртэж, гурван жилийн дараа баталсан. Харин одоо бол морио л уяж байна.
-Унаач хүү байлаа гэлээ. Хүүхэд насны дурсамжид хамгийн тод үлдсэн ямар наадам байдаг вэ?
-Наадам бүхэн өөр өөрийн өнгөтэй. Айраг түрүү хүртээд магнай хагартлаа баярлах нь байхад амжилтаас атгаад л алдах нь ч бий шүү дээ. Гэхдээ эндээс сэтгэлд тод үлдсэн нэг наадам байдаг юм. Тэр үед би томдоод мориноос хасагдчихсан байсан үе. Хилийн цэргийн 223-р ангийн адуунд алба хааж байсан нэг ах ирээд “даага унаад өгөөч” гэсэн юм. Би ч дуртайяа зөвшөөрч аймгийнхаа баяр наадамд түрүүлгэсэн. Тэр даага ташуурдах болгонд бухдаг, бухуулсаар байгаад л түрүүлж билээ. Энэ мэт олон сайхан наадам байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай
-Та бүхэнд ч баярлалаа.






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна