Баян-Өндөр сумын үндэсний бөхийн тэмцээн боллоо

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 30 -нд

Сүүлийн жилүүдэд Үндэсний бөхийг хөгжүүлэх тал дээр аймаг бүр идэвхитэй ажиллаж залуучуудыг дэмжиж байгаа. Үүний нэг илрэл нь Өвөрхангай аймаг сум бүрийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ онд зохион байгуулж байна. Өчигдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын үндэсний бөхийн тэмцээн болж 128 өсвөр, залуу үеийн бөхчүүд оролцжээ. Баян-Өндөр сумаас улс, аймгийн алдартай олон хүчит бөхчүүд төрөн гарсны хамгийн өндөр цолтой нь Монгол улсын арслан Б.Ганбаатар юм. Улсын арслан Ганбаатар нь 1985 оны ардын төрийн их баяр наадмын үзүүр түрүүнд Улсын аварга Д.Хадбаатарыг есын даваанд өвдөг шороодуулж наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүхтэй. Мөн Баян-Өндөр суманд “Бумбат” бөхийн дэвжээ  байдаг бөгөөд 40 бөх харьяалагдаж бэлтгэл сургуулиа хийж байна. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн зургаан сум үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулжээ. Харин дараагийнх нь Есөн-Зүйл сум аж.
Б. Цэцээгүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна