Хамгийн хурдан Сиатл Слью (Seattle Slew)
Хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн агуу хүлгүүдийн нэг нь Сиатл Слью хэмээх халтар азарга билээ. Тэрээр Гурван Титэм-ийн 10 дахь эзэн бөгөөд энэ цолыг хүртэхээсээ өмнө магнайдаа тоосгүй буюу босоо байсан цорын ганц адуу юм. Америкийн морин уралдааны 140 гаруй жилийн түүхэнд Гурван титэм-ийн эзэн цолыг ердөө л 11 адуу хүртээд байгаа гэдгийг манай хурдан морь сонирхогчид мэдэх биз ээ.
Америкийн Морин Уралдааны Алдрын Танхимын гишүүн, Оны хүлэг, Оны шүдлэн үрээ, Оны хязаалан үрээ, Оны адуу, Оны шилдэг азарга гээд адууны авч болох бүхий л цол хэргэмийг хүртсэн Сиатл Слью нь XX зууны шилдэг хүлгүүдийн жагсаалтын 9-д эрэмбэлэгддэг байна.
1974 оны 2 дугаар сарын 15-нд Кентакид төрсөн Сиатл Слью-н эцэг, эх нь 2-уулаа агуу Неарко-н хамгийн алдартай төлүүдийн нэг Насруллах-н 3 дахь үеийн төлүүд ажээ. Умардын бүжигчин, Мистер Проспектор, Секретариат гээд цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх шилдэг адуунууд бүгдээрээ Неарко-н үр удам гэдгийг манай цахим хуудасны уншигчид мэдэж байгаа байхаа. Ер нь эдүгээ хурдалж байгаа бүх адууны 70-80 хувь нь Умардын бүжигчний үр удам бол 30-40 хувьд нь Мистер Проспектор, Секретариат, Сиатл Слью гэсэн 3 азарганы цус тус бүр шингэсэн байдаг. Дашрамд сонирхуулахад, Умардын бүжигчний үржүүлгийн хураамж 1 сая долларт хүрч байсан бөгөөд түүнийг 20 настайд нь 40 сая доллараар худалдаж авах санал тавихад эзэн нь татгалзаж байсан гэдэг.
Унаган эзэн Бен С’Кастлмен нь Сиатл Слью-г төдийлөн тоолгүйгээр даага байхад нь Тейлорын гэр бүлийнхэнд 17500 доллараар худалдчихжээ. Сиатл Слью нь уралдсан цагаасаа эхлэн Карин болон Мики Тейлор нарын эздээ дандаа баярлуулах болсон байна. Тэрээр шүдлэн насандаа 3 уралдаж бүгдэд нь тасархай түрүүлэв. Хэдийгээр цөөхөн уралдсан ч Америкийн Оны шүдлэн үрээ цолыг хүртжээ. Уралдахаар гарааны төхөөрөмж рүү явахдаа өлмий дээрээ бүжиглэх мэт хөнгөн явдаг халтар үрээ үзэгчид, морины хорхойтнуудын анхаарлын төвд орж эхэлсэн байна.
Сиатл Слью-н уяач-дасгалжуулагч Билли Төрнер түүнийг хязаалан болоход нь уралдуулах гэж төдийлөн яарсангүй. Гурван титэмийн уралдаануудаас өмнө Вүүд мемориал стейкс, Фламинго стейкс зэрэг 3 уралдаанд л мордуулсанд бүгдэд нь хол тасархай түрүүлэв. Улмаар Кентаки Дерби, Прийкнес Стейкс, Белмонт Стейкст дараалан тасархай түрүүлж, Гурван титэмийн 10 дахь эзнээр тодорчээ. Харин дээд зэрэглэлийн олон уралдаанд түрүүлснийхээ дараахан Свопс Стейкс уралдаанд 4-т орсон нь Сиатл Слью-н хувьд цорын ганц барианд орж чадаагүй тохиолдол болжээ. Гэвч тэрээр Америкийн Оны хүлэг цолыг бараг л өрсөлдөгчгүйгээр хүртсэн байна.
Харамсалтай нь Сиатл Слью энэ бүх амжилтынхаа дараа нилээн хугацаанд уралдаж чадсангүй. Бараг жил гаруйн дараа л өвчин нь эдгэж, тун удаан хугацааны дараа формондоо орсон байна. Ингээд хэд хэдэн уралдаанд тасархай түрүүлж, харих болоогүйгээ харуулсан Сиатл Слью нэгэн томоохон уралдаанд бэлтгэх болсон байна. Энэ нь тухайн жилд гоц хурдалж, Гурван титэмийн 11 дэх эзнээр тодорсон Афирмед-тэй уралдах Марлборо стейкс 1 дүгээр зэрэглэлийн уралдаан байв. Гурван титэмийн хамгийн сүүлийн буюу 11 дэх эзэн, XX зууны шилдэг хүлгийн жагсаалтанд 12-т бичигдсэн гайхамшигт хурдан хүлэг Афирмедийг манай цахим хуудасны хэрэглэгчид санаж байгаа биз ээ.
Марлборо стейкс-т Афирмедийн мөнхийн өрсөлдөгч, Гурван титэмийн уралдаануудад бүгдэд аман хүзүүдсэн Алидар уралдахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид татгалзсан байна. Энэ уралдаанд Сиатл Слью анх удаа түрүү хүлгийн тааврыг өнгөлж чадсангүй. Хурдан морины хорхойтнуудын ихэнх нь Афирмедэд бооцоогоо тавьж байна. Гэвч Сиатл Слью үнэхээр агуу хүлэг гэдгээ энэ уралдаанд дахин харуулж, тухайн жилийн Оны хүлэг Афирмедийг дийлэн түрүүлсэн юм. Үүнээс хоёр долоо хоногийн дараа болсон Вүүдвард стейкс уралдаанд Сиатл Слью мөн л тасархай түрүүлэв. Харин 10 дугаар сард болсон Жоки Клубын Алтан Цомын уралдаанд агуу Сиатл Слью, Афирмед хоёр ахин хамт уралдсан нь хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй уралдааны нэг болсон юм. Энэ уралдаанд 2 гайхамшигт хүлэг зуузай холбон барианд орсон ба Афирмед хошуу илүү гаран түрүүлжээ. Афирмед-с хойш Гурван титэмийн эзэн цолтой хүлэг өнөөг хүртэл хараахан төрөөгүй л байна.
Уралдааны замд гайхамшгийг үзүүлж байсан Сиатл Слью зодог тайлж, үржүүлгэнд орсныхоо дараа цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх шилдэг азарганы нэг болсон юм.
Түүний үр удмаас Кентаки Дерби, Прийкнес Стейксийн түрүү Свейл, 1982 оны шилдэг шүдлэн байдас Ландалюс, 1983 оны шилдэг шүдлэн үрээ, 1983 оны шилдэг хязаалан үрээ Слью О’Гоүлд, 1992 оны хүлэг Эй Пи Инди, Прийкнес Стейксийн түрүү Бернардини, 2000 оны шилдэг хязаалан байдас Сөрфсайд, Белмонт Стейксийн түрүү Регс То Ричес, Бридерс Кап, Дубайн дэлхийн цомын түрүү, Оны хүлэг цолны 2 удаагийн эзэн алдарт Сигар тэргүүтэй олон цуутай хүлгүүд төржээ.
Түүний төлүүдээс хамгийн алдартай нь Эй Пи Инди. Уралдах үедээ онц хурдалж, Оны хүлэг цолны эзэн болж явсан тэрээр өнөө цагийн хамгийн шилдэг азарганы нэг билээ. Түүний үржүүлгийн хураамж 150000 доллар бөгөөд нэгэн даага нь өнгөрсөн жилийн дуудлага худалдаан дээр 4.2 сая доллараар зарагдаж олныг шуугиулж байв. Энэ жил 22 настай Эй Пи Инди-г цаашид үржүүлгэнд оруулахгүй болсноо эзэд нь хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байна.
Сүүлийн үеийн хамгийн алдартай адуу Зенятта-г Сиатл Слью-н төл Эй Пи Инди-н төл Бернардини-тай үржүүлгэнд оруулж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэ 4 адуу нь бүгдээрээ хамгийн нэр хүндтэй цол болох Оны хүлэг цолны эзэд.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна