С.Жавхлангийн охин өвөө шиг моринд хоббитой

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 29 -нд

Үндэсний их баяр наадам, “Дүнжингаравын хурд 2012” зэрэг томоохон наадмуудын бяцхан наадамчдын нэг бол Жавхлан гавьяат экс эхнэр Г.Долгормаа түүний охин Юм-Агь нар байдаг билээ. “Торгоны зам”-ын Гантөмөр гэх хэзээний моринд хорхойтой өнөө цагийн бэлтэй нөхдийн нэгэн. Уул уурхай, зам, барилга, аялал жуулчлал, барилга, замын гээд олон салбарт хүч үзэж буй уяач эрхэм хаа ч наадсан охин, зээгийн хамтаар наадамлаж яваа нь олонтаа таардаг юм. Мориныхны яриагаар гэр бүлийн нэг л гишүүн моринд орсон бол бусдыгаа ч урвуулж орхидог гэлцдэг. Тиймдээ ч барууны диплом өвөртөлсөн эмч бүсгүйг морь хэдийнэ урвуулж орхисон бололтой. Юм-Агь охин ч цоллуулахаар ирсэн нас насны айргийн морьдын дэргэд ажралгүй ганцаараа хээвнэг ажин зогсох нь эгдүүтэй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна