Аймгийн Алдарт уяач У.Баярмөнх: Миний адуу Хайрхандулаан сумын гаралтай хурдан буянгууд бий
А.Тэлмэн
-Хэдэн жил морь уяж байна вэ?
-Миний аав сумын Алдарт уяач Удвал гэж хүн байлаа. Адууныхаа цусыг сайжруулахад их анхаардаг байсан даа. Аавын унаган адуу аймагт очиход заавал айраг түрүү авна гээч. Тийм болохоор миний бага нас адууны захад л өнгөрсөн. Аавынхаа уясан морьдыг унаж, жоохон томроод ирэхийн үест адууны ажилд тусалж, яваандаа туслах уяач болсон. Ингэж явсаар 1982 оноос бие даан морь уяж байна. Энэ хугацаанд суманд 20-иод түрүү, 30 гаруй айраг, аймагтаа дөрвөн түрүү хүртээд байна. Энэ амжлтаараа аймгийн Алдарт уяач болсон.
-Нутгийн адуугаар л наадаж байна уу?
-Тийм ээ. Нутгийн адуугаараа л нааддаг. Миний адуу Ханхөгшиний угшилтай, Хайрхандулаан сумын гаралтай хурдан буянгууд байна даа. Мэдээж ааваас өвлөгдөн ирсэн хурдан адуунууд бас байна. Миний аавын хурдан ажнайнаас хээр азарга хамгийн олон айраг түрүү авчирсан юм. 2000 онд аймагт түрүүлж, сумаас 20 гаруй түрүүлсэн. Одоо үр төлүүд нь эцгийн шийрийг хатаан сайхан хурдалж байна.
-Аав тань адууныхаа цусыг сайжруулах ажлыг сайн хийдэг байлаа гэлээ. Та өөрөө адуу хэр цуглуулж байна даа?
-Зөөж байнаа. Сүүлд Сүхбаатар, Төв аймгуудаас адуу авлаа. Төв аймгийн Жаргалантын Баасандорж гэдэг хүнээс эрлийз зээрд халзан даага авсан байгаа. Эх нь Жаргалант угшилтай харин эцэг нь цэвэр цусны Англи азарганы хоёр дахь үеийн төл байгаа юм. Энэ жил зургаа уралдаж, зургаа түрүүлсэн сайхан амьтан бий дээ. Аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн ч эрлийз гээд хасагдчихсан.
-Танай нутгийнхан адуугаа тэжээж байна уу?
-Тийм ээ, сүүлийн хоёр гурван жил адуугаа тэжээж байна. Үүнээс өмнө байгалийн өвсөөр уяад давхиулчихдаг байлаа. Одоо ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юм өөрчлөгдөх юм. Энэ жилээс жүчээтэй болох санаатай, эхэлчихсэн байгаа.
-Баярмөнх Алдартын хувьд хаагуур хаагуур нааддаг вэ?
-Аймаг сумандаа л голдуу наадаж байна даа. Энэ жил Тоглохын талд болсон “Тамирын хурд”-д очоод, халзан даагаа 16-аар давхиулсан. Аймагт уралдаж хасагдсаны дараа шууд аваад явсан болохоор ядарсан байсан л даа, зайлуул.
-Эндээс хамгийн сэтгэлд үлдсэн наадам гэвэл та алийг онцлох вэ?
-Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойгоор өөрийн унаган адуу болох хээр даагаа түрүүлгэж байлаа. Сумынхаа наадамд 17-оор орсон даага маань аймагт очиж хол тасархай түрүүлэн ирж, магнай хагартал баярлуулж билээ. Яагаад ч юм тэр наадам одоо хэр нь сэтгэлээс гардаггүй юм. Мэдээж очсон наадам бүр сайхан. Гэхдээ илүү сэтгэлд хоногшин үлдсэнийг бодоход их л хөөрсөн юм шиг байгаа юм.
-Уяач хүнд унаган адуугаараа наадах шиг сайхан зүйл үгүй бизээ. Таны хувьд аль нас илүү ээлтэй санагддаг вэ?
-Даага, азарга хоёр дажгүй давхина шүү. Болж л өгвөл орчихоод байдаг болохоор надад ээлтэй юм шиг санагддаг.
-Дээхэн үедээ танай Уянгын нэрийг гаргаж байсан ямар ямар хурдан хүлэг байсан болоо?
-Нутаг орныхоо нэрийг гаргасан олон сайхан хурдан хүлэг байлаа. Шагдарсүрэнгийн хар, гүзээ Шагдаржавын бор, халзан Батбаярын зээрд гээд л. Шагдарсүрэнгийн хар аймагтаа 6 түрүүлж байсан бол гүзээ Шагдаржавын бор, аймгийн алдарт уяач халзан Батбаяр зээрд морь аймагт хоёр түрүүлсэн түүхтэй. Мөн аймгийн алдарт уяач зузаан бор Жаргалсайханы морьд сум орондоо нэртэй. Тэр дундаас өөрийнх нь унаган адуу болох зээрд сүүлийн даншигт хязаалан үрээ аман хүзүүдэж байлаа. Аймгийн Алдарт уяач Пүрэвжавын Хүүрнэгч хээр Өвөрхангай аймагтаа Ноён морь байгаа юм. Одоо бараг 30 хүрч байгаа шүү. Ноён морь 50 айраг, түрүүн “эзэн” дээ. Бас аймгийн Алдарт уяач Амгаабазарын хонгор морь байна. Их олон түрүүлж, айрагдсан, манай нутгийн унаган адуу байгаа юм. Энэ мэт олон сайхан хурдан буянгуудыг дурдаж болох юм. Мэдээж эдгээр хурдан морьдын уяа сойлгыг тааруулна гэдэг амаргүй шүү дээ. Аймгийн Алдарт уяач Амгаабазар,Батбаяр нарын уяаны эрдэмд гаргуун олон буурлууд бий.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна