Зохист өлзийт, бэх дэлгэрэх аварга Чойдорги

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 26 -нд

Аваргын алдар: ЧОЙДОРГИ    
Төрсөн он/жил: 1790 оны орчим
Нутаг ус: Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу буюу Их шавийн хөлөгч Жамъян арслангийн отог(Одоогийн Хэнтий аймгийн Галшар, Дархан сумдын нутаг)
Цол чимэг: зохист өлзийт, бэх дэлгэрэх, аварга
Барилдааны амжилт: Даншиг наадамд 1818 онд 10 давж түрүүлэн, 1824 онд 7 давж шөвгөрсөн бол уул тайлгын наадамд 1825 онд 8 давж түрүүлэн, 1821 онд 5 давж шөвгөрчээ.
Гол онцлог: 1816 оны даншигт начин цолтой 4, 1817 онд 2 давснаар анх барилдаан нь тэмдэглэгдсэн энэ бөх 1818 онд түрүүлж өлзийт арслан, 1825 оны уул тайлгат 180 бөхөөс 8 давж түрүүлэн аварга цол хүртжээ. Их шавийн Чойдорги аварга 1832 оны хоёр газрын даншиг хүртэл жил бүр шахам тасралтгүй барилдсан бөх бөгөөд 1819 оны Хан хайрхан(Богд хан), Хэнтий хан уулуудыг тайж нэгтгэн хийсэн анхны наадамд хоёр давж Түшээт ханы Гэлэгпилд бууж өгсөн хэмээн шийтгүүлж байсан сонин баримт архивт үлджээ.
Дархан мэх: судлагдаагүй

Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна