15 түрүүний эзэн шилдэг унаач

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 24 -нд

Морь түрүүлж, айрагдах нь хүүхэд, хүлэг, эзэн гурвын хийморь цогцолсных хэмээдэг. Нээрэн ч уяачийн ур ухаан, эзний хийморийг уралдааны замд  унаач хүүхэд л шийддэг учиртай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн уугуул, Одхүүгийн Чаминчулуун аймгийнхаа шилдэг хурдан морь унаач хүүхдийн нэг. Зургаан настайгаасаа хойш шандаст хүлгийн эмээл дээр дэрвэн авхаалж шалгаж буй тэрээр  Д.Амарсайхан, Н.Мэндбаяр, Х.Мянганбаяр зэрэг олон уяачийн морийг унаж 15 түрүү, 20 гаруй айраг хүртэн 2012 онд сумын шилдэг унаач хүүхдээр шалгаран нийслэлд болсон унаач хүүхдийн улсын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгчөөр сонгогдсон билээ.
А.Мөнх-Эрдэнэ

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна