Орхон аймгийн уяач Ц.Ойдов: Би морин дээр танилцсан найз нөхдөө ч хурдан тууртын буян гэж ойлгодог


-Энэ луу жилд одтой наадсан уяачдын нэг та байлаа. Наадмын сонин сайхан жилээ даадаг даа. Наадмын сонин сайхнаас яриагаа эхэлье?
- Тийм шүү. Луу жил гарсаар үнэхээр одтой наадлаа. Орхон аймгийн тамгын газраас зохион байгуулдаг сар шинийн уралдаанд миний хул азарга түрүү магнайд хурдлан, Шагай хүрэн соёолон айргийн гуравт давхисан. Ямартаа ч луу жилийн өнгийг тольдсон анхны наадмаас ийнхүү айраг, түрүү хүртсэндээ их бэлгэшээсэн шүү. Сар шинийн уралдааны дараахан болсон төвийн бүсийн “Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд хул азарга маань айргийн гурваар давхиж амжилтаа бататгасан бол Шагай хүрэн Орхон аймгийнхаа баяр наадамд айрагдсан.
- Хул азарганы угшил гарвал, амжилтаас дурдвал. Дүнжингараваас хойш хэрхэн уралдсан бэ?
- Хул азарганы хувьд энэ жил долоотой нас нийлж байгаа болохоор уяачтайгаа зөвлөн зуны уралдааныг өнжсөн нь дээр гэж үзсэн. 2008 оны намар шүдлэнд нь Тод манлай С.Ганхуягаас манай дүү авчирч өгсөн юм. Ганхуяг Тод манлайн унаган адуу, Пунцагбалжир агсны Хандгай бор азарганы төл байгаа юм. Төрсөн ах нь П.Энхмөнхийн хул морийг гэж сонссон. Эх нь Хэнтийн Галшарын угшилтай. Булганы 70 жилд соёолон айрагдуулан моринд нэлээд сонирхол орчихсон байсан үе л дээ. Ирснийхээ дараа жил нь хул азарга хязааландаа Орхон аймагт наймаар давхилаа. Хол газраас ирсэн болохоор тухайн үедээ дадлага туршлага, хүч тамир муутай байсан. Дараа жил нь Булган аймгийн Сайхан сумын 80 жилд айргийн дөрөвт хурдлан, Эрдэнэтийн төвийн бүсийн даншигт уралдсан. 2011 онд хавчиг азарга Эрдэнэтийн хаврын уралдаанд их хойноос гарч нэхэн уралдаад түрүүлсэн ч замдаа хөөрч хадуураад төхөөрөмжинд орж амжаагүй 200 м-ийн наанаас гарсан гээд хасагдсан. Эндээс хавчиг азарга хурдан байхаар нь Дүнжингаравт уралдуулсан 11-т давхин, хэдхэн хоногийн дараа болсон “Булган хангай-2011” уралдаанд түрүүлсэн. АХ-н 90 жилийн ойд бас уралдсан ч ханиадтай байсан болохоор сайн уралдаж чадаагүй. Тэр холоос зорьж ирсэнийх хурдан буянгуудын тоосонд оруулаад авъя гэж тавиад Цагаан хөтөлийн наана барьчихсан.
- Анзаараад байхад хаврын голдуу уралдаануудад сайн уралдаад байх шиг ээ?
- Тийм байж магадгүй. Харж байхад зундаа хулын уяа нь эвлэхгүй байна уу гэж ажиглагддаг юм. Зуны уралдаанд азаргаа ёс болгож л барьдаг. Манай уяачид адууг олон дахин уралдуулж байгаагийн эсрэг байдаг хүн л дээ, би. Хул азарга маань хаврын уралдаанд хоёр жил сайхан уралдсан болохоор зун хөөрхий адуугаа шавхаад хэрэггүй гэж бодсон юм. Сайн адуу тэр болгон хүссэнд нь заяадаггүй болохоор хайрлаж гамнаж наадах хэрэгтэй. Олон жил сайхан уралдааныг морь сонирхогчдодоо үзүүлмээр байна шүү дээ.
- Хэдэн гүү хураалгадаг вэ? Төл хэр авч байна?
- Гурав, дөрвөн гүү хураалгадаг. Одоо эр, охин хоёр даага бий. Энэ жил дөрөв, таван эр унага гарсан. Хүмүүс “хул азарга яасан бэ” хэмээн их асуудаг. Олон түмний хүлээлт гэдэг хүндэтгэх шалтгаан байдаг юм байна. Тиймээс ирэх жилээс нас бие нь ч жигдрээд ирэхээр зуны уяан дээр нь анхаарч төрийн наадамдаа уралдуулъя гэсэн бодол байгаа. Миний адууны уяа сойлгыг Орхон аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан тааруулдаг. 2008 оноос хойш цуг явж байгаа. Би өөрөө хот суурин ажилтай болохоор тэр бүр адуу малаа харж чадахгүй юм.
- Хүмүүс хурдтай байгаа хүлгүүддээ нэр өгдөг л дөө?
- Хул азаргандаа нэр өгч амжаагүй л байна. Амжилт дагаж нэр өгөх нь зүйтэй гэж боддог юм. Улсын наадмын өндөр довон дээр сайхан уралдчихвал олон түмэн өөрсдөө нэр өгөх байхаа. Миний Шагай хүрэн соёолонг хүмүүс “пээдгэр хүрэн” гэдэг юм. Их онцгой төрхтэй адуу л даа. /Инээв/
- Булган аймгийн 70 жилээр соёолон айрагдуулж томоохон наадмын өм нээгдсэн юм байна. Тэр үрээний талаар?
- Завхан аймгийн Тэс сумын Батбилэг гэдэг хүнээс авсан юм. Завхан миний төрсөн нутаг л даа. Тиймдээ ч төрсөн нутгийнхаа адуугаар өм нээгдсэндээ баяртай байдаг. Хүрэн үрээгээ тэр жилийн наадамд уралдуулаад эзэнд нь буцааж өгчихсөн. Нутагтаа сайхан уралдсан байх. Булганы наадмаас өмнө Орхон аймгийн Жаргалант сум хуучнаар Улаан толгой САА-н 30 жилийн ойд түрүүлсэн нь миний анхны амжилт байсан юм. Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан сайхан хүлэг байлаа.
- Эрдэнэтийнхэн шинэ монгол адуугаар түлхүү нааддаг. Шинээр моринд орж байгаа залуу уяачийн хувьд үржил селекцидээ хэр анхаарч байна?
- Тэгэлгүй яахав, Эрдэнэтэд шинэ монгол адуу нэлээд үржүүлж байгаа. Тиймээс энэ жилээс аймгийн наадамд эрлийз монголыг ялгаж уралдуулах шийдвэр гарсан. Энд тэндээс сайн азарга авчирсаан. Эхний төлүүд сайхан уралдаж байна.
- Морины буян хишгийг олонтой хувааснаар морь хурдалдаг гэж ярьдаг. Таны хувьд аймгийн статустай уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байгаа гэсэн?
- Би морин дээр танилцсан найз нөхдөө ч хурдан тууртын минь буян хишиг гэж ойлгодог. Морин уралдааныг дэмжих тал дээр өөрийнхөө чадах зүйлийг хийхийг зорьдог юм. Түүний нэг компанийнхаа нэрэмжит бага гурван насны уралдааныг сүүлийн хоёр жил зохион байгууллаа. Энэ ажлыг маань Орхон аймгийн МСУХ, ЗДТГ дэмжиж аймгийн статустай болгосонд их баярлаж байгаа. Ер нь уралдаан гэлтгүй моринд орж уяач болох гээд явж байгаа залуучууд болон унаач хүүхдүүдээ өөрийнхөө бололцооны хэрээр дэмждэг. Сүүлийн үед залуучууд морь их сонирхох болсон. Энэ нь зөв шүү. Морь хүнийг хүмүүжүүлдэг юм.
- “Алхам алхмаар” амжилтыг бүтээж байгаа эрхэмтэй ярилцах сайхан байлаа шүү? Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
- 2001 онд анх компаниа байгуулахад манай гэр бүлийн хүн “Степ трейд” нэрийг өгсөн юм. Алхам алхмаар урагшлах гэсэн утгатай. Анх хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо ажлын байрны түрээс, худалдаа, уул уурхай тээврийн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Хурдан мориын хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмэр оруулан, сайхан сэтгүүл гаргаж байгаа та бүхэнд баярлаж талархдагаа илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье
А.Энхжил


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна