Даян аварга Дашжав

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 19 -нд

Аваргын алдар: ДАШЖАВ   
Төрсөн он(жил): 1776 оны орчим
Нутаг ус: Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошуу, Дээрх шавь(Одоогийн Завхан аймгийн Идэр сум)
Цол чимэг: бат бэх, дэлгэрэх цогт, өлзийт, идэвхит үзэсгэлэнт, бөх лут, өнөд даян аварга
Барилдааны амжилт: Даншиг наадамд 1808 онд 10 давж түрүүлэн,  аварга цолтойгоор 1811 онд 7, 1812 онд 4 давсан (бүрэн бус). 
Гол онцлог: Сайшаалт ерөөлтийн 13-р(1808) оны даншигт 584 бөхөөс 10 давж түрүүлсэн Дээрх шавийн Дашжав бэх аваргад тэмээ-1, хөө(хуяг)-1, магнаг-1, бүхэл торго-1, үнэгний арьс-1, хонь-2, шар цай 70-аар шагнажээ. Үүнээс үзвэл тэрээр өмнө нь даншигт хэд хэд түрүүлж аварга цол хүртсэн байж таарна. Аварга 1820 оны уул тайлгат гурав давж шар цай 200-оор шагнагджээ.
Дархан мэх: судлагдаагүй.


                                               МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, магистр Б.Цогтбаатар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна