Сумын Алдарт уяач Д.Ганхуяг: СУРГАСАН ЭМНЭГИЙН ТОО 400 ХОЛ ДАВСАН БАЙНА ЛЭЭ
А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 18 -нд
-Гангаа Алдартын хүүхэд нас хэрхэн өнгөрөв? Хурдан морины унаач хүү байсан болов уу?
-Юуны өмнө намрын энэ налгар өдрүүдэд “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах баг адууны бэлчээр болсон Говьшанх нутгийг зорин ирж бидэнтэй уулзаж байгаад баяртай байна. Намайг Хурган овгийн Дамирандоржийн Ганхуяг гэдэг ч хүмүүс Гангаа л гэдэг юм. Би Улаанбаатар хотын уугуул хүн. Гэхдээ төрөөд удаагүй байхад авга ах маань үрчлэн авч өсгөх болсноор энд ирсэн. Хүүхэд нас Баян-Овоогийн төвд л өнгөрлөө. Гэхдээ моринд их дуртай хүүхэд байсан. Ер нь Монгол эр хүн бүрийн сэтгэлд адуу их ойрхон байдаг бололтой. Багадаа хурдан морины унаач байх завшаан таарч, хоёр удаа хурдны морь унаж уралдсан маань сэтгэлд их тод үлджээ. Тэр чинь 1971 оны зун байгаа юм. Гуравдугаар ангидаа Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бүргэд гэж сайхан буурлын морийг, жилийн дараа нь сумын Алдарт уяач Цогтынхыг унаж уралдаж байлаа. Таван насны морь унахдаа нэгийг нь 14-оор, бусдыг нь айрагдуулсан юм. Харин моринд хүнддээд ирэхийн үедээ Могой бригадын адуучдыг дагаж, адуу хариулан эмнэг хангал сургах болсон.
- Хэзээнээс эхлэн бие даан уяа сойлго тааруулах болсон бэ?
- 17 настайдаа хүрэн азаргаа хязааланд нь айрагдуулж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш 36 жил адууны дэл сүүл боохдоо сумандаа дөрвөн түрүү, 11 аман хүзүү, 30 айраг хүртлээ. Энэ амжилтаараа сумын Алдарт уяач болсон. Ямартаа ч олон жил сэтгэл зүрхээ зориулж явсаных Гангаа ах хэмээн нутаг орондоо нэртэй яваа маань адууны буян гэж боддог юм. Наадам дөхөхөөр хүүхдийн гийнгоо сонстож, адууны хөлс үнэртэх шиг санагдана гээч. Өнөө мэргэжлийн өвчин гэдэг шиг л. /инээв/
- Таны ямар ямар хурдан адуунууд байв?
- Миний адууны цөмийг Дэндэв угшлын адуу эзэлдэг. Нутаг орондоо нэртэй олон сайхан уяачид бий. Үүний нэг нь Баян-Овоогийн Дэндэв гуай байгаа юм. Мундаг хүн дээ. Өнөө даншгийн их уяач Занданбал гуайг ганц дийлж уралдсан хүн нь Дэндэв гуай байсан гэдэг. Тэр мундаг хүний угшлын сайхан буянгуудын ачаар олон жил айраг уулаа. Би чинь сумын Алдартын болзлоо нутгийн морьдын амжилтаар хүртсэн хүн шүү дээ. Гэхдээ одоо уяхгүй байгаа. Морь уях ямар гайхамшигтай сайхан гэдгийг мэдэрч яваа хүү Есөнхүсэлдээ адуугаа хүлээлгээд өгчихсөн.
Энд нэгэн түүх сөхөхөд Цээнзэн гуайн суманд хоёр аман хүзүүдэж, зургаа түрүүлсэн хурдан хээр азарганых нь дөрөв дэх үеийн төл бор азаргыг найз Бүрэнтөгсөөсөө авсан юм. Найз минь амьд ахуйдаа “Сайн гүү, сайн азаргын дундаас сайхан адуу гардаг” гэдэгсэн. Миний тэр бор азарга шүдлэндээ сумын 70 жилийн ойгоор түрүүлэхэд Дэндэв угшилтай цэгээн азарга байнд нь ирсэн. Тэрний төл хар мэнгэтэй онцгой унага гарсан нь суманд хоёр аман хүзүүдэж, хэд хэд айрагдсан.
- Нутгийнхаа адуунд цус сэлбэж энд тэндээс адуу хэр авсан бэ?
- Галшар, Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос голдуу авлаа. Манай сумын гүү сав сайтай болохоор Сүхбаатар аймгаас хоёр сайхан азарган үрээ авчирсан. Тэр хоёрын нэг нь нэг түрүү, гурван айраг хүртээд байна. Одоо ч зөвлөхийн ажил хийгээд морь уяхгүй байна. Манай сумын ИТХ-ын дарга Мандах гэж залуу дүү Энхбаатартайгаа биднийг Сүхбаатар аймаг руу дагуулж явсан. Моринд сэтгэлээ өгсөн сайн залуусын буянаар газрын холд түүртэлгүй хэд хэдэн хурдан морь авчирч, адууныхаа цусыг сэлбээд авлаа. Энэ завшааныг ашиглаад сум орныхоо адууг сайжруулахаар хийж байгаа бүхэнд чинь баярлалаа, урт наслан удаан жаргаарай гэж дамжуулахыг хүсч байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг болохоор аймгаас маань олон улсын цолтон төрөх бизээ.
Манай нутагт Монхор Дэндэв, Бадрал, Буяннэмэх, Эрдэнээ, С.Зоригт гээд сайн сайн уяачид байна. Зоригоо бид хоёр чинь нэг айлын хүргэдүүд. Сумынхаа 70 жилийн ойгоор би шүдлэн, баз маань их морь түрүүлгэж явлаа. Манай сумынхан морин эрдэнээ үе дамжуулан шүтэж ирсэн удамт уяачид олонтой шүү.
- Уяа сойлго тааруулахын хажуугаар таныг олон төрлийн авьяастай гэж сонссон юм байна?
- Манай нутагт морин спортын мастер хоёр хүн байдгийн нэг нь би. Нөгөө нь Цэрэнпилийн Буяннэмэх хүн байгаа. Тэр адууны захад өссөн харин би сумын төвийн хүүхэд явлаа. Би нэг хэсэг тэдний 600 гаруй адуу хариулдаг байсан. Хэдийгээр сумын төвийн хүүхэд ч гэлээ эмнэг хангалд сайнаараа гайхагдаж явлаа шүү дээ. /инээв/ Эмнэг сургаж, морь бугуйлдахдаа сайн ч уурганд муу байсан. Хэрвээ “Адуучин” нэвтрүүлэг тэр үед болдог байсан бол орох л байлаа. Жилд ная, хоёр жилийн дотор 160 эмнэг сургаж спортын мастер цолны болзлыг хангасан. Нийт сургасан эмнэгийн тоо 400 хол давна. Мөн чөлөөт бөхийн спортын мастер, улсын мөнгөн медаль, бүх ард түмний спартикаидын хүрэл медаль, армийн хоёр удаагийн чөлөөт бөхийн аварга болж байсан. Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдын чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар олон жил ажиллаж, олон ч спортын мастерыг төрүүллээ. Шавь нарын тоо 400 гаруй болсон байна. Залуу байхад завгүй байх шиг сайхан юм хаа байх билээ. Юм юм л оролддог байлаа. Ерөөл магтаал хэлчихнэ. Дээхэн чинь зайлшгүй сурах ёстой 12 бүжгийг хэний ч өмнө нүүр улайхааргүй бүжиглэчихдэг байлаа. Болоогүй бүжиг дэглэж явлаа. 26 жил алиалагч болж хошин болон драмын жүжиг тоглож “гол дүр”-ийн эзэн явлаа. Цэрэгт байхдаа дуурьт тоглон ардын авьяастан болсон. Баянхуур, ятга, морин хуур дарчихна, бөх, морины цол дуудна гээд сонирхуулах юм их бий. Одоо ч нас 50 гарчихлаа. Мэддэг чаддагаа залууст сургах цаг нь болж дээ.
- Чөлөөт бөхийн хэдэн кг-ийн жинд барилддаг байв. Улсын аваргаас хэдэн онд мөнгөн медаль авсан бэ?
- 1984 онд 57 кг-ын жинд улсын аваргаас мөнгөн медаль авсан. Сонирхуулахад тэр шөнө охин маань төрсөн болохоор охиноо Мөнгөн-Эрдэнэ гэж нэрлэсэн. Хоёр охины дараагаар гарсан хүүдээ Есөнхүсэл, 1990 оны төр засаг солигдоод үймэлдэж байхад төрсөн хүүдээ Төртогтох гэж нэр өгсөн. Хамгийн сүүлд намайг 42-тойд төрсөн хэнз хүүдээ том хүү, охин хоёрынхоо нэрийг нийлүүлж Есөн-Эрдэнэ гэж нэр өгсөн. Одоо аавынхаа морины хүүхэд болсон байна. Хүү маань гурван түрүү, нэлээд хэдэн айраг авсан. Миний таван хүүхэд бүгд хурдан морь унаж өссөн. Эрэгтэйг нь гуравтайгаас нь охидоо тавтайгаас нь хурдны морь унуулдаг.
- Морь, бөх олон жил цоллож байна уу?
- Тиймээ. Зүүн хэдэн сумандаа буюу Ханбогд, Цогтцэций, Номгонд морь цоллоочоороо алдартай шүү. /инээв/ Манай уяачид надаар морио цоллуулахдаа баяртай байдаг юм шиг байгаа юм. Сэтгэлийн бэлэг их өгнөө. Үнэндээ бэлгэндээ гол биш л дээ. Хурдан сайхан тууртыг магтсан болохоор буян нь надад ирж байгаа нь тэр. Морь цоллохоос гадна жил болгон л гүүний ерөөл тавиулах урилгад дарагдана гээч.
-Тантай ярилцах сонирхолтой сайхан байлаа. Баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна