Хойд Америкийн 2009 оны шилдэг уяач

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 15 -нд

Манай цахим хуудаснаас Хойд Америкийн 2009 оны шилдэг уяачаар шалгарч байсан Стивен  Асмусьен-ий тухай мэдээллийг танилцуулж байна.Энэ уяач нь 2009 он гарснаас хойш нийт 2370 гараанд морьдоо уралдуулснаас 524 түрүү авч, 18,475,779 ам.долларын шагнал авсан байна.Стивен  Асмусьен нь 16 настайгаасаа мэргэжлийн морь унаач болсон ба 3 жилийн турш тэмцээн уралдаанд оролцсон байна. Түүний дараа 1985 оноос буюу 21 настайгаасаа уяач дасгалжуулагчийн ажлын гараагаа эхэлж, эдүгээ хамгийн шилдэг уяачдын нэг болоод байгаа билээ.Тэрээр уясан хүлэг морьдынхоо амжилтаар 2002, 2004, 2005, 2008 оны шилдэг уяачаар шалгарч байсан юм.Өнөөдрийн байдлаар Стивен  Асмусьен нь 4350 түрүү аваад байна. Түүний уясан Күви, Курлин, Рачел Александра зэрэг алдарт хүлгүүдийг морь сонирхогчид андахгүй биз ээ.

 Монгол Жоки Клуб. Г.Дашзэвэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна