Уралдааны моринд тарилгын шингэнээр эмчлэхийн ач холбогдол
Монголын ард түмэн олон зуун жилийн турш хурдан морийг сонгож уралдуулан түүгээрээ ард олноо баярлуулан хийморь, эрч хүч хайрладаг дэлхийд гайхалтай зуу, зуун жилийн баялаг уламжлалтай юм.
Иймээс хурдан морьдын бодисын солилцооны дутагдал, элдэв өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх асуудал зүй ёсоор гарч ирсээр байгаа.
Хурдан моринд хамгийн эхний ээлжинд анхаарах асуудал нь бие махбодод байх шингэний тэнцвэрт байдал, бодис солилцоог хэвийн хэмжээнд нь байлгах нь чухал.
Хурдны морьдыг ихээр хөлөргөхөд биед байвал зохих ус, витамин, эрдсийн дутагдалд орж холын замд уралдахад бахардалд үүсдэг байна.
Иймд бие махбодийн хэвийн үйл ажиллагааг тохируулахад хүрэлцхүйц хэмжээний усаар хангах хамгийн ач холбогдолыг өгнө. Мөн ус, витамин, эрдсийн бэлдмэлийг хэрэглэснээрээ хурдан морины бие махбодийн, эс , эдийн шингэний алдагдлыг нөхөх, ус эрдсийн солилцолын хямралыг засах, зүрх судас, бөөр, булчингийн үйл ажиллагааг сайжруулах, бодис солилцооны эмгэгээс үүсэх өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд оршино. Шингэн алдалт нь цаг агаар, уралдааны зам, уралдааны зай, гэмтэл бэртэл зэрэг хүчин зүйлүүдээс мөн хамааралтай байдаг.
Хурдан моринд хэрэглэж байгаа тарилгын шингэн нь ядаргаа сульдаанаас сэргийлэх, тамир тэнхээ оруулах, биеийн эсэргүүцлийг сайжруулах, эд эсийг нөхөн төлжүүлэх, хордлогоос хамгаалж, эрдэс, витаминыг нөхөх үйлчилгээг өгдөг байх шаардлагатай.
Тарилгын уусмалуудын дотор изотоник уусмал байдаг. Тарилгын уусмал нь амьд бие махбодийн осмосын даралттай /7,4/ тэнцүү байвал тэдгээрийг изотоник уусмал гэнэ. Осмосын даралт ихтэй уусмалыг гипертоник гэх ба осмосын даралт багатай уусмалыг гипотоник уусмал гэж нэрлэнэ.
Тарилгын шингэний /рН/ устөрөгчийн ионын илэрхийлэл нь цусны сийвэнгийн рН-тай тохирч байвал зохино. /7,34-7,36/
1. Глюкозын тарилгын шингэн нь бие махбодид ороод элч үүсгэн задарч амьдралын янз бүрийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Глюкозын изотоник уусмал нь бие махбодийг шингэнээр хангах амархан шимэгддэг тэжээлийн эх үүсвэр болдог. Глюкозын гипертоник уусмал нь цусны осмос даралтыг ихэсгэх, эдээс цусанд орох шингэнийг нэмэгдүүлэх, бодисын солилцоог сайжруулна.
Мөн бодис солилцоог идэвхжүүлэх, элэгийг хоргүйжүүлэх, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, шээс ялгаралтыг ихэсгэх, эдийн шингэн цусанд шимэгдэх явдлыг түргэтгэх үйлчилгээ үзүүлнэ.
2. Хурдан моринд натрийн хлоридын 0,9% -ийн тарилгын шингэнийг хэрэглэдэг. Цусны сийвэнгийн осмос даралтыг хэвийн болгох, хордлого тайлах, бие махбодийн дотоод орчин болох шингэнийг нөхөх үйлдэлтэй юм.
Бие махбодийн натри хлорын хэмжээ өөрчлөгдөхөд мэдрэл, зүрх судасны систем, гөлгөр, араг ясны булчингуудын хэвийн ажиллагаа өөрчлөгдөж, олон янзын эмгэг үүсдэг. Натри нь цус ба эс хоорондын шингэний осмос даралтыг хангадаг, эсийн гадна оршдог үндсэн ион юм. Натри дутагдахад цуснаас шингэн эд эсэд шилждэг тул цус өтгөрнө.
Аливаа тарилгын шингэнийг хэрэглэхийн өмнө уусмалын тунгалагжилт, хүчинтэй хугацаа, баталгаажсан хэрэглэх заавар, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхаарах хэрэгтэй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Витамины уусах чанар нь бие махбодод ороод шимэгдэх, зөөгдөх, тархан хуваарилагдах, хадгалагдах, ялгарах зарчмаар явагдана.
Витамины хэрэглээний үндсэн шаардлага нь тэжээлд хүрэлцээтэй хэмжээтэй байх, хугацаа хэтрээгүй, зөв тээвэрлэж, хадгалсан гэдэсний ханаар шимэгдэх процесс нь хэвийн байх, бие махбодын витамины хэрэгцээ хэвийн байлгахын тулд дутагдалд оруулахгүй байх хэрэгтэй.
Усанд уусдаг В –ийн төрлийн витаминуудыг мэдрэлийн системийн өвчин, зүрх судасны өвчин, хоол боловсруулах замын өвчин зэрэг бусад өвчнүүдийг урьдчилан сэргийлэх, эмчлэхэд үндсэн эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд чухал үр дүнг өгнө.
Иймээс хурдан моринд тарилгын шингэн, витаминуудыг малын эмчийн зааврын дагуу хэрэглэж, морины зориг, хийморь, эрч хүчийг сааруулахгүй, ядраахгүй, биеийн эсэргүүцлийг нь хэвийн байлгахын тулд уяач хүний байнгын анхаарал, халамж, энэрэнгүй үйл байнга шаардлагатай.
Уясан эзэн нь шинжлэх ухааны үндэстэй арга барил, арвин баялаг туршлагатай, уралдсан хүлэг нь эрүүл, хийморь золбоотой түрүү магнайд давхиж байхын ерөөл айлтгаж, мэргэжлийн зөвлөмжийг өгч байна.
Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх Ж.Дамдинсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна