Яармагийнхны эрлэг

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 10 -нд

СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн олонд хүрсэн нийтийн дуунуудаар нь анддаггүй юм. Түүний дуучин Буянжаргалын “Санахгүй л гэсиймаа”, “Аялсхийгээд дуулъя”, “Аавын борлог морьд”, Л.Болдбаатарын “Босоо хийморьтой эр хүн”,  А.Мөнхбатын “Манай адуу”, Жавхлан гавьяатын   “Дулаахан намар”, Бямбажавын “Намирын гол”, Б.Батболдын “Ахын сэтгэл”, ноён Бондгорын “Миний найз” зэрэг олон дууг нь нэрлэж болох ажээ. Саяхан гурав дахь цомог болох “Аялгуут Монгол”-оо олны хүртээл болгоод амжсан залуу уран бүтээлч дан ятгатай хөгжимтэй, зөвхөн өөрөө дуулсан  өөр нэгэн цомгоо гаргахаар зэхсэн гэнэ. Тэрээр уг нь ТИС-ийг төгссөн ч багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн урлагт урваж орхисон нэгэн. Сургуулиа төгсөөд  хэсэг хугацаанд Улаанбаатар цахилгаан түгээхэд гэрлийн байцаагч хийдэг байсан түүнийг Яармагийнхан тун сайн таньдаг гэнэ. Учир нь залуухан гэрлийн байцаагч  хулгайгаар тог хэрэглэгчидтэй хатуу тэмцэгчдийн нэгэн явжээ. Энэ тухайгаа нэгэн үе Яармагийнхны эрлэг явлаа даа хэмээн ярьдаг юм.  
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна