Л. Цагаандалайн адтай охин

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

“ТВ5” телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч бол буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул байсан билээ. Гран-при шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн эзэн болсон тэрээр Үндэсний телевизийн сэтгүүлч Л.Цагаандалайн охин юм.  2007 оноос эхлэн хийн буугаар хичээллэж эхэлсэн тамирчин бүсгүй дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа үндэсний сураар хичээллэдэг байжээ. Түүний сурын спортын анхны багш Даяар дуурсах Дархан мэргэн Ш.Даваахүү ажээ.  Хонгорзулын хувьд хийн бууны төрөлд гаргасан амжилтуудыг нь спортын хорхойтнууд андахгүй мэдэх билээ. Ямартаа ч  бүжгийн спортын талаар өөрийнх хэлснээр А ч үгүй тамирчин бүсгүй спортын хүний тэсвэр тэвчээрийг төвөггүй харуулж  чадлаа.
Нэмж сонирхуулахад түүний аав Л.Цагаандалай сэтгүүлч  ч  эрийн гурван наадмынхаа хоёроор жигдхэн наадчихдаг нэгэн. Сур харвана, морь уяна, уралдуулна, бас тайлбарлана гээд л.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна