Нийтийн дууныхан хуримын зараа тараагаад завгүй

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

“Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Энх улирал” зэрэг дуулсан дуунуудаар нь МУСТА Э.Төрмандахыг  олон анддаггүй юм. Дуу хуурын өлгий  Дундговь нутгийн хүү багын л дуулахын хүслээр жигүүрлэсэн нэгэн явсан гэдэг. Бас үндэсний бөхөөр шаггүй нэгэн байсан гэж байгаа. Ямартаа л сумынхаа наадамд сумын зааныг давчихаад шуугиулж явсан удаа бий гэдэг юм билээ. Хожмоо спортын  эсвэл урлагийн хүн болохын аль нэгийг нь сонгох хэрэг гарснаар дуучин болсон тухайгаа хуучилсан удаатай. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн түүний гэргий ч бас урлагийн хүн. Хосууд өдгөө хоёр охинтой бөгөөд энэ сарын 10-ны билэгт сайн өдөр хуримаа хийхээр зар тараагаад байгаа аж.
Ийнхүү хурим найрын сар үргэлжилсэн энэ өдрүүдэд сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээн өнөөдрийн өдрийг сонгосон бас  нэгэн уран бүтээлч бол Д.Энхзул гавьяатын хүү Б.Чинбат байлаа. Тэрээр энэ сарын 14-нд хуримаа хийхээр болжээ. Тиймдээ гавьяат маань хуримын зар тараах, бэлэг сэлт, гоёлоо бэлтгэх гээд ажипд дарагдаад байгаа гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна