“Молор эрдэнэ”-ийн дараагийн эзэн хэн бэ?

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

ММСУХ-ноос Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйлсэд гар бие оролцон, амжилттай ажиллаж байгаа Монгол улсын иргэнийг тус холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ”, “Алтан морь” одонгоор шагнадаг уламжлалтай. Өдгөө “Молор эрдэнэ”-ийг Өвгөн ноён Хардэл жанжин бэйсэд нэхэн олгосон бол “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нарын эрхмүүд хүртээд байгаа билээ. Харин тус холбооноос олгодог “Алтан морь” шагналыг өнгөрсөн жил “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн гардан авсан юм. Одоогоор “Алтан морьд”-ын эздээр “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн хүртсэн байдаг. Эндээс харахад “Алтан морь”-ны эзэд “Молор эрдэнэ”-ээр энгэрээ мялаасан байхыг хэдийнэ ажсан морины гярхай нөхөд энэ удаагийн эзэн нь тодорхой хэмээцгээх ажээ. Олны яриагаар энэ удаагийн “Молор эрдэнэ”-ийн эзэн “Арвагар хээр”-ийн гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн байх бололтой.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна