Уяачид улс төрийг “уяна”

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 08 -нд

Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн уяач улс төрчид цөөнгүй бий. Энэ удаагийн парламентад л гэхэд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан нарын Манлайгууд яам толгойлон сайдын сэнтийд заларч буй бол Х.Болорчулуун, Су.Батболд, Д.Батцогт, Ц.Даваасүрэн нарын салбар холбоодын тэргүүнүүд хөдөөгийн хөх уяачийн дуу хоолой болохоор чуулганы танхимд хууль баталж буй. Эдгээр эрхмүүд дээр ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, УИХ-ын гишүн Б.Наранхүү нарын хурдан морины зүтгэлтнүүд нэмэгдэхээр улс төр дэх уяачдын ар тал чамгүй зузаан нь харагдаж буй юм.
Тэгвэл тэдэн дээр хүч хавсарахаар Манлай уяач А.Батсүх, Алдарт уяач Н.Хүрлээ нарын эрхмүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр мандатаа өвөртлөөд байна. Тод манлай уяач цолны болзлыг хангаад буй А.Батсүх буюу Тангаа Манлай Дархан-Уул аймгийн ИТХ-д, харин Яруу сааралын эзэн Алдарт уяач Н.Хүрлээ төрсөн нутаг Өмнөговь аймгийнхаа Булган суманд нэр дэвшихээр мандатаа авчээ. Мөн Хэнтий аймгийн уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж МАХН-аас орон нутгийн сонгуульд үзэхээр өөрийгөө сойгоод  эхэлчихсэн дуулдана билээ. Ийнхүү орон нутгийн сонгуульд нэлээд хэдэн уяачид  “тоосоо” өргөх бололтой.
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна