Д. Намсрайноров “хатуу уяатай”

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 08 -нд

МУСТА Д.Намсрайноровын “Сэвлэг шиг бүүвэй шиг” хоёр дахь бие даасан тоглолт энэ сарын 10, 11-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа билээ. “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч МУСТА Э.Батхүү, тайз дэлгэцийн засал чимэглэлийг “B Sound”, тайзны зураг дизайныг “Shine” студи хариуцан ажиллаж байгаа ажээ. Харин тоглолтын продюссерээр Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Ээнээ гавьяатын хувьд дуучин залуугийн хоёр удаагийн тоглолтын продюссерээр ажиллаж байгаа юм. Олон өдрийн өмнөөс Монгол бөхийн өргөөний өмнөх талбайд барьсан Монгол гэрт тоглолтын билетээ борлуулж эхэлсэн  дуучин харин тоглолтын бэлтгэлээ их эртнээс базаасан гэнэ. Энэ тухайгаа “зарим  дуучид тоглолтын өмнө хэд хоног бэлтгэлээ хийчихдэг. Харин миний их эртнээс өдөр бүр бэлтгэлээ хийж эхэлсэн. Хурдан мориор бол хатуу уяатай болохоор эрт эхэлсэн нь дээр байдаг юм” хэмээн ярих юм билээ. Энд дурдахад түүний аав Доржгочоо аймгийн Алдарт уяач цолтой. Тийм болохоор дуучин Намсрайноров багадаа  хурдан морины унаач, туслах уяач явсан  ажээ.  Түүний аав аймаг сумандаа зуу гаруй айраг түрүү хүртсэн уяач юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна