Өмнийн говийн түүхт 80 жилийн ойд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 03 -нд

Ардын хувьсгалын 90, Ємнєговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам дуулгах сонинтой, ярих хуучтай сайхан наадмуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 15 аймгийн уяачдын 750 гаруй шандаст хурдан хүлгүүд зургаан насанд тоосоо өргөсөн энэхүү наадмын их насны морьд барианд орж буй торгон агшныг “Тод магнай”-н “Фото мэдээ” энэ удаа онцолж байна. Дашрамд сонирхуулахад их насны морьдын уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Н.Александрын цэгээн өнгөлсөн бол аман хүзүүнд Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын уугуул  Хэнчбишийн буурал хурдалсан. Харин айргийн гуравт  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Х.Түмэнбаярын хээр, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Балдандоржийн хонгор, айргийн тавд Ємнєговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Тємєрбаатрын хїрэн морь тус тус хурдалсан билээ.

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна