Уяач Д.Энхтайван: Алтан-Овоонд шүдлэн түрүүлгэхдээ ахыгаа их үгүйлсэн


- Уяа эвлэг, морь хурдан сайхан наадав уу?
- Сайхан наадлаа. Энэ жил ногоо оройтож гарсан ч нартай хуртай сайхан наадам боллоо. Улсын наадамд ирэх замдаа их сунгаанаар Эрдэнэ сумын наадамд морьдоо мордуулсан. Нэг хязаалан үрээ маань түрүүллээ. Их насны морь өнгөлж байгаад суучихлаа. Хөл нь жаахан мэжигнээд байсан болохоор нэг их хүчилсэнгүй.
- Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, уяач гэх эрийн хийморь сэргээсэн ажлыг хийх болов?
- Ууганаа бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Би Ууганаагийн аав Энэбиш ахынхаа гар дээр өссөн. Ээнээ ах маань миний хувьд амьдрал болоод адуу маллах арга ухааныг заасан багш юм. Мөн аймгийн Алдарт уяач Бөөр гээд хүргэн ах маань байна, бидэнд их юм зааж сургадаг. Ээнээ ахыгаа байхад адуугаа манах, хураах гээд туслах уяач байлаа. Ахаасаа хойш бидэнд үлдээсэн халтарууд угшлынх нь уяа сойлгыг тааруулаад л явж байна даа.
- Ихэнх уяачдын гараа унаачаас эхэлсэн байдаг. Таны хувьд морьтой холбогдож байсан үеийг эргээд дурсвал?
- Унадаг байсан. Гэхдээ биерхүү хүүхэд байсан болохоор удаан унаагүй ээ. Анх намайг гурван настай байхад ах маань морины нуруун дээр тавьсан гэдэг юм. Тиймээс ямар ч адууг уначихдаг адуунд бядтай хүүхэд байлаа. Унаанд томдоод ирмэгцээ нэг хэсэг морь гаргадаг болсон.
- Гарыг тань ганзаганд, хөлийг тань дөрөөнд хүргэсэн ахынхаа уяаны арга барилаас юуг нь чухалчилдаг вэ?
-Ахыг хүмүүс Ээнээ гэж авгайлдаг. Нутаг усандаа бол Манлайн дайтай уяач байлаа. Одоо бодоход сайн хүнээс маш бага юм сурч үлдэж дээ гэж харамсдаг. Манай ах бага адуунд гаршчихсан, Тэрэндээ ч бардам итгэлтэй. Ямар сайндаа сумын наадамд хоёр даагатай ирэхэд нь хүмүүс “Ээнээ ах хоног сайхан уу” гэхэд “За хөндлөн өвсний зөрүүгүй дээ” гээд морины хоол сайхан таарсан надаас шалтгаалах юм байхгүй ээ гэсэн утгатай хариулж байхав. Өөрөө санаснаараа мориныхоо уяаг хийнэ. Ахаасаа хамгийн их ойлгож үлдсэн зүйл гэвэл морины эдэлгээ л байна. Унаа эдэлгээгээрээ уяа сойлгоо тааруулчихдаг хүн байсан даа. Сүүлийн үед морио дэндүү танхи, зориг зүрх муутай уяж байна гэж өөрийгөө боддог юм.
- Адуу зөв эдэлнэ гэдэг юм хот хөдөөгүй байхаа больж. Уяа морийг хэрхэн зөв эдлэх ёстой юм бэ?
- Залуу байхад би ганган цэвэрхэн моринд дурлаж байсан нь буруу байж. Нэг талдаа 25 ирж очихын 50 км замыг туулахын тулд доод тал нь хоёр цаг гучин минут зарцуулчих тэсвэртэй тийм л морь хэрэгтэй байна ш дээ. Морь морины онцлогт тохируулж уяагаа хийнэ. Хэчнээн их гүүглэж гуугалаад байхад сэтгэл нь хөдөлдөггүй адууг их тарлаж гүйдэл оруулах хөнгөлөх ажил их хийнэ. Харин эсрэгээрээ сэтгэл хөнгөнтэй моринд бол тар бага өгч зүгээр хөлс авч уралдана. Адууг уртын унаанд унаж сэтгэлийг нь дардаг байх хэрэгтэй.
- Таныг баярлуулж байгаа хурдтай ямар хүлэг байна вэ?
- Сайхан хул азарга, мөн адил сайхан хул хоёр соёолон байна. Эд бүгд манай ахын халтар азарганы төлүүд, манай унаган адуу байгаа юм. Сумын амжилт олонтой.
-“Манайхан” булан гал уяаг танилцуулдаг уламжлалтай. Та гал уяагаа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
- Ээнээ ахын хөгшин халтарын төлүүд манай гал уяаны гол хурдууд байгаа юм. Хөгшин халтар азарга Тайж угшлын адуу. Түүний гал төл Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор гуравт хурдалсан халтар азаргыг хурдан морь сонирхогчид андахгүй биз дээ. Манайхан бол залуу халтар л гэдэг юм.
- Төрийн наадмын түрүү Р.Баатархүүгийн Цахиур хул чинь төл нь билүү?
- Тиймээ, залуу халтарын төл. 2007 оны улсын наадамд түрүүлсэн шүү дээ. Ийм сайхан хурдан буянгууд дээрээ түшиглэн манай гал уяаныхан Тайж халтар угшилтай унаган адуу гаргаж авахаар зорьж байна.
- Хурдтай газрын уяач морь сайн шинждэг байлгүй?
- Хурдтай газар өсөж өндийсөн болохоор бага сага гадарлана. Гэхдээ мундагчуудыг яаж гүйцэхэв. Минийхээр хурдан гэдэг нь гарцаагүй адууг зөв сургах нь хамгийн чухал. Муу зан сурчихсан адуу хурдтай байлаа ч уяхад хэцүү. Ядаж л хадуураад давхичихдаг. Бага адууг том хүн цээж, хөлийг нь авчих гээд байдаг болохоор хүүхэд л сургах ажил гардаг юм. Адуу өөрөө юмыг хурдан сурдаг ч эхнийхийг нь мартуулж ахиад шинийг сургахад цаг хугацаа орно. 2000 онд ах нь нутгийнхаа найзаас хязаалан үрээ цус сэлбэхээр 200.000 төгрөг дээр гурван үрээ өгч тухайн үедээ хөөрхөн үнэтэй авлаа. Тэр үрээ манай дүүгийн Алтан-Овоонд, бүсийн наадам түрүүлсэн шүдлэнтэй цуг тарлаж сунгахад нэг их дутдаггүй хэрнээ хадуураад байдаг байлаа.
- Сэтгэлд хоногшсон наадам байдаг байлгүй. Манай уншигчидтай хуваалцвал?
- Наадам болгон бодолтой сургамжтай байдаг. Айраг, түрүү авсан үед хөгжөөд л хүмүүсийн магтаалд өнгөрчихдөг. Харин дутуудчихсан, айраг түрүүгүй уралдаан нь сэтгэлд илүү үлддэг болов уу. 2001 онд Ууганаа бид хоёр улсад хориод морьтой ирсэн хоёр нь айрагдаж, бусад нь дандаа модтой сайхан наадсан. Тэрэндээ урамшчихаад 2003 онд ахиад ирсэн чинь айраг түрүү байтугай модтой модгүй наадсан. Гол нь морио харж байж явах, явахгүй наадам байдгийг ухааруулж өгсөн. Мөн 1999 оны Алтан-Овооны наадамд Ээнээ ах маань ослоор эндчихээд 20-иод л хонож байхад шүдлэн түрүүлгэсэн тэр бол нүдэндээ нулимстай баяр байсан.
А. Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна