Аймгийн Алдар уяач Э.Ууганбаяр: Цахиур хулаа түрүүлэхэд туршлагатай болчихсон байсан
А.Тэлмэн
- Сайхан зусаж байна уу. Уяа сойлго эвлэг, морьд хурдан байна уу?
- Сайхан зусаж байна. Ноднингийн ханиадыг нь бүрэн эмчлээд зургаан сар дөнгөж гаргаад морьдоо барилаа. Уяа сойлго жигдрээд сайхан болж байна. Хоёр гурав хоногоос хот руу явна даа. Энэ жил Дүнжингаравт их нас, соёолон явуулсан нь хоёулаа 20 гаргаад ирлээ.
- Алдарт хэдэн насны морь уяж байгаа вэ?
- Энэ жилийн тухайд их бага нийлсэн хориод адуу уяж байна.
- Та чинь төрийн наадмын түрүү Цахиур хулыг уядаг байхаа?
- Тиймээ, Цахиур хул азаргаа дааганаас нь эхлээд уясан. Хөл нь жаахан эвгүйдээд энэ жилийн тухайд өнжөөж байгаа. Гэхдээ Цахиур хулын гал төл хонгор даагаа мордуулна.
- Адуутай холбогдсон үеийн дурсамжаасаа хуваалцаач?
- Би Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн байгаа юм. Миний аав Энэбиш сайн уяач байсан. Аавынхаа уяаны ажилд тусалсаар байгаад л адуунд дуртай болчихсон хүн дээ. /инээв/ Тэгээд муу ааваасаа хойш бие даан уяа сойлго тааруулж байна. Би эхээс гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Нэг нь надад туслаад хамжаад энд, нөгөө нь хотод байдаг юм.
- Танай галын гол хурд нь таны унаган адуунууд гэсэн байхаа?
- Аав минь 1987 онд Тайж угшлын халтар даага авсан нь их хурдан байсан. Тэрний анхны төл халтар азарга гарсан нь 2001 онд улсад айргийн гуравт хурдалсаныг манайхан залуу халтар гэдэг юм. Одоо 19-тэй хөгшин азарга бий. Халтар азарга маань ер нь уралдах болгондоо л айрагдаж, түрүүлдэг аргагүй хурдан буян. Энэ хэдэн халтар азаргануудын төлүүд л хурдалж байх шив дээ.
- Улсын наадмаас анх айраг авч байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Анх 2001 онд чиргүүлтэй 30-аар морьдоо ачаад улсынхаа наадамд ирж байлаа. Нутгаас гараад хорин хэд хоносон өмссөн дээлтэйгээ, үсээ засуулаагүй. Тэр үед шүдлэн түрүүлж морддог байлаа. Шүдлэн айрагдахад учраа олохгүй мунгинаад л. Маргааш нь халтар азарга, хүнд өгсөн хязаалан үрээ айргийн гурваар хурдалсан. Тэр үе үнэхээр сайхан байсан шүү. Харин морь орж ирж байх үеийн зургаа энд тэндээс дараа нь харахад эвгүй арзайсан үстэй амьтан байсан. /инээв/ Гэхдээ газар газрын хурдан хүлэгтэй шандас шалгаад айраг түрүү авсан сэтгэлийн дэргэд юу ч биш байлаа шүү дээ. Нэг азарганы гурван төл, төрийн баяр наадамдаа айраг түрүү хүртэнэ гэдэг ховорхон амжилт юм шүү. Тэгж барьц алдсаныг эс тооцвол 2007 онд Цахиур хул шүдлэнг түрүүлэхэд учраа олчихсон л байлаа.
- Ингэхэд Цахиур хул одоо хэдэн настай билээ?
- Эцэг нь миний халтар азарга, эх тал нь манай Сүхбаатар аймгийн Халзан сумын Энх-Амгалан гэж хүний угшилтай. Шүдлэндээ улсад түрүүлээд Хотгойдын хурд, Говьшанхын хурдад хоёуланд нь айргийн гуравт хурдалсан. Мөн хязаалан “Алтайн унага-2008” Ховдын даншиг наадамд түрүүлээд, соёолондоо Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд айргийн таваар хурдалсан юм. Энэ жил наймтай залуу адуу.
- Ууганбаяр уяач улс бүсээс хэдэн айраг түрүү хүртээд байгаа вэ? Өөрөөр хэлбэл улсын цолонд хэр дөхөж байгаа вэ?
- Улсаас гурван түрүү, найм есөн айрагтай болсон. Аймаг сум гэвэл тоолж үзсэнгүй. 1999 онд Алтан-Овооны тахилгад очлоо. Тэнд нэг шүдлэн түрүүлсэн. 2000 оны Өвгөн ноёны наадамд хүрэн шүдлэн аман хүзүүдсэн.
- Ер нь танай халтарууд уяа сойлгын тухайд ямар онцлогтой адуунууд вэ?
- Адуу адууны онцлог өөр л дөө. Халтаруудын хувьд ихэнхдээ чанга жигдхэн уяатай. Харин Дэлгэр хээрийн хувьд бэлэн давхилтай зөөлөн уяатай адуу.
- Гэр бүлийн хүн тань бас моринд дуртай юмаа даа?
- Харин тийм. Багадаа Алтан-Овооны наадамд шүдлэн унаад түрүүлгэж байсан шаггүй унаач шүү дээ. /инээв/ Биднийг ийш тийшээ явахад хэдэн хүүхдийн хоол хийх нэрээр дагаад л явдаг юм. Манай охин Баярмаа ч ялгаагүй малд нүдтэй, морь харах дуртай.
- Цус хэр их сэлбэж байна?
- Манайхны адуу унаган шахуу тиймээс энэ хавар цус сэлбэхээр Будённый азарга авлаа. Халтарынхаа төлүүдийг хураалгана даа. Ирэх жилээс шинэ монгол адуутай болох санаатай. Шинэ монгол адуугүй бол уралдах хэцүү болж байна шүү. Улс уяад болоод байхад ах нь ч гэсэн уяж болох байлгүй дээ.
- Гал уяаныхан чинь таныг их үнэлдэг юм билээ. Та ууган гишүүдийнх нь нэг байхаа?
- Тиймээ. Анх байгуулагдсан цагаас л хэдэн морьдынхоо уяа сойлгоо Тайвнаа ахтайгаа хамтраад тааруулж байна. Баатархүү ахыг эртнээс мэднэ. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн бид нэг гал уяа болоод багагүй хугацаа өнгөрч. Манайхан сэтгэл санаа нийлсэн нэг хамт олон болсон хиргүй сэтгэлээр бие биедээ тусалж дэмждэг болохоор морины босоо цагаан хийморь ивээж гал уяаны амжилт урт удаан үргэлжлэх байхаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна