МУГТ, даян аварга Г.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлэн хоёр насны морь уралдав

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 14 -нд

Их Бөх “Цэргийн” хэмээх ШАГЖийн “Аварга цолыг алдаршуулах аян”-ы болон Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон Ирээдүйн бөхийн аварга хийгээд бөхийн том цолтон төрөн гарахын бэлэгдэл Завхан аймгийн харьяат “Сумын цолтон, залуу бөхчүүдийн сорилго наадам” /2012.09.10/ амжилттай сайхан болж өнгөрлөө. МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, улсын начин Л.Нямсүрэн нарын тэргүүтэй хүчтэнүүд Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийг дэмжин баяр наадамд урилгаар оролцов. Мөн наадмын үеэр Жалханз хутагт морилж ном айлдан, сүсэгтэн олонд “Тарни, маанийн лүн” хайрласан нь ихээхэн бэлэг дэмбэрэл, утга агуулга, адистадтай үйл болов...


СОЁОЛОН
1. Гомборагчаагийн Сартай хүрэн /Тосонцэнгэл/
2. Дашдоржийн Хүрэн /Улиастай/
3. Я.Дарьбазарын Хул /Алдархаан/
4. Товуухоролын Сартай халтар /Тэлмэн/
5. Баярсайханы Хар алаг /Тэлмэн/

ИХ МОРЬ
1. Шагдарсүрэнгийн Хээр /Тосонцэнгэл/
2. Намнандоржийн Хээр /Тэлмэн/
3. Шагдарсүрэнгийн Хээр /Тосонцэнгэл/
4. Л.Чулуунзагдын Бор /Алдархаан/
5. Ганзоригийн Цавьдар /Эрдэнэхайрхан/


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна