Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Ч.Бүргэдээ: Бор үрээ Сэлэнгийн бүсэд түрүүлсэн болохоор горьдож байлаа


-Төрийнхөө наадамд морь айрагдуулсан танд баяр хүргэе? Энэ жил хаагуур хаагуур наадсан бэ?
-Баярлалаа. Морь уяж эхлээд долоо, найман жил болохдоо төрийнхөө наадамд алгасалгүй морьдоо мордуулж байсан ч анх удаа төрийн хишиг хүртлээ. Үнэхээр баяртай байна. Энэ жил бор үрээ улсын наадмаас нэг, Төвийн бүсийн даншгаас нэг айраг хүртлээ. Бусад нь гайгүй шүү, 10-20-ийн хооронд давхицгаалаа.
- Моринд орсноос хойш ямар ямар амжилт гаргаад байна вэ? Бор үрээгээ айрагдана гэхэд хэр итгэлтэй байв?
-2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилээр анх удаа төрийнхөө наадамд уясан морьдоо уралдуулж байлаа. Тэр үед гуч гаргаад л ирж байсан юм. Үүнээс гурван жилийн дараа буюу АХ-ын 88 жилийн ойн баяраар их насанд хээр морь зургаалсан нь “залуу” уяач миний хувьд урам нэмсэн хэрэг байлаа. Харин бор үрээ ноднин шүдлэндээ Өвөрхангайн Бүрдийн 80 жилд түрүүлж, он гараад хязааландаа Сэлэнгийн бүсэд түрүүлсэн болохоор наадмаар юм дуулгана даа хэмээн битүүхэн горьдож л байлаа.
-Хэзээнээс эхлэн хурдан морь сонирхох болсон юм бэ. Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би Өвөрхангайн Бүрдийн хүн. Барилгын инженер мэргэжилтэй. Одоо барилгын зураг төслийн “Зуун найм” ХХК-ийн захирал хийдэг. Харин морь уяад долоо найман жил болж байна. Аав маань уяач хүн байсан болохоор хүүхэд нас адууны захад өслөө шүү дээ.
Анх Төв аймгийн Өндөр ширээтийн аймгийн Алдарт уяач Очирбат гэж хүнээс нэг хурдан үрээ авч азарга тавьж байлаа.
-Удам залгах уяач байх нь ээ?
-Тийм ээ. Ухаан орох цагаасаа л адууны дэргэд хүн боллоо. Аав маань морио уяна, би унана. Аав Бүрд сумандаа болон ойрын сумдаараа нааддаг байлаа. Айраг түрүү чамлахааргүй цуглуулсан байх шүү. Харин би моринд томдоод ирэхийн үеэс сургууль соёл гэсээр нэг хэсэг завсарласан. Социализмын үед одоо шиг морь мал гээд явна гэж байхгүй шүү дээ. Ингээд өнөө “хувьсгалын тохироо” гэгч нь бүрдэж 2005 оноос хойш морь уях болсон маань энэ.
-Ах дүү олуулаа юу. Тань шиг морины хорхойтнууд байх даа?
-Бид эцэг эхээс наймуулаа. Биднээс гурав нь одоо морь уяж байна. Би Пэрэнлээ дүүтэйгээ морьдоо уядаг юм. Дүүг маань морины хорхойтнууд Бор азаргаар нь андахгүй дээ. Бас нэг дүү маань Бүрд сумандаа морь уядаг. Пэрэнлээ дүү бид хоёрын морийг манай хамаатны Батдэлгэр уяач уядаг. Батдэлгэр маань энэ жил улсын наадамдаа даага айрагдуулсан байгаа.
-Компанидаа яагаад “Зуун найм” нэрийг өгсөн юм бэ?
-Бэлгэдлийн юм даа. 108 суварга, 108 зул гээд л байдаг даа.
-Ах дүү хоёр адуу хэр цуглуулж байна вэ?
-Бид адууныхаа цусыг сайжруулах тал дээр их анхаардаг. Англи, Араб азарганууд байна. За бас барга гүүнүүд байна. Одоо тус бүр дөрөв таван азарга адуутай боллоо.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна