"Сойл трейд" ХХК ийн захирал А.Ариунсайхан: Хөөрхөн зээрдээ түрүүлнэ чинээ зүүдлээгүй
А.Тэлмэн
-Төрийн наадмын түрүү хүртлээ, баяр хүргэе. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Төрийн баяр наадамд зээрд үрээ маань түрүү магнайд хурдлан торгон жолоо өргүүллээ. Энэ мэдээг дуулсан гадаад дотоодод байгаа найз нөхөд,танилууд баяр хүргээд сайхан байна. Би хотын унаган хүүхэд. Гэхдээ аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумаараа овоглож явдаг. Тийм болохоор Алтай нутгийн хүлэг төрийн наадамд түрүүллээ гэсэн үг. Мэдээж нутаг усныхан маань ч над шиг баяртай байгаа байхаа.
- Хотын унаган хүү хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
- Аав минь багадаа сургууль соёлын мөр хөөн нутгаасаа эрт гарсан гэдэг юм. Эрдэмтэн хүн л дээ. Тийм болохоор би морь малын талаар ёстой “А” ч үгүй өссөн. Хожим геологийн мэргэжил эзэмшээд хөдөө гадаа явсаар нэг л мэдэхэд моринд дуртай болчихсон. Ер нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд морь ойрхон байдаг юм шиг байгаа юм. Ингээд 2005 оноос морь сонирхох болж Төв аймгийн Эрдэнэ сумын Даваасүрэнгээс хонгор азаргаа авч байлаа. Хонгор азарга надад ирээд жилийн дараа Эрдэнэ сумынхаа наадамд түрүүлсэн нь надад урам нэмсэн. Бас нэг сонирхолтой түүх сөхөхөд найз Балчинпүрэвийн Мөнгөн-Оньсоос охин байдас эхтэй нь авсан юм. Тэгээд хоёр бор гүүгээ Тод манлай Онон гуайн магнай халзан орос азарганд хураалгаад хоёр охин унагатай болсон юм. Тэгсэн 2008 оны хаврын уралдаанаар Манлай Алтангэрэл ахтай таартал: “Бор гүүнүүдийг ямар азарганд хураалгаж, ямар унага гарсан бэ” гэж асуулаа “Тод манлай Ононгийн халзан азарганы төл охин дааганууд байгаа” гэтэл “Чи тэднийгээ өндөр бооцоот дааганы уралдаанд бүртгүүл” гэж зөвлөсөн юм. Хэлсний нь дагуу нэг сарын өмнө уяад уралдуултал жижиг нь аман хүзүүнд давхиж намайг баярлуулж билээ. Ингэж л бор гүүнүүд аргагүй хурдны удамтай юм гэдгийг мэдсэн. Тэр хоёр даага Хөөрхөн зээрдийн эгч нар юм шүү дээ.
- Хөөрхөн зээрдээ түрүүлнэ гэхэд итгэлтэй байв уу?
- Үнэндээ Хөөрхөн зээрдээ айргийн тавд орно гэж бодож байсан ч түрүүлнэ гэж бодоогүй. Манай найз Манлай Х.Бат-Эрдэнийн хээрийг дээд настай сунгахад түрүүлсэн. Тийм болохоор миний үрээ Бат-Эрдэнийн хээрийг арай ч барахгүй юм байна гэж бодож байсан юм. Гэтэл наадмаар хээр өнгөлөөд, зээрд аман хүзүүнд явж байсан ч үзүүр дээрээ түрүүлээд ороод ирэхэд нь үнэхээр их баярласан шүү. Үүнээс өмнө 2010 онд нутагтаа болсон бүсийн наадамд анх оролцож хөөрхөн зээрдээ түрүүлгэж байлаа. Аавыгаа өөд болсноос дөрвөн жилийн дараа нутагтаа наадсан анхны наадам болохоор сэтгэлд тод хоногшин үлдсэн байдаг юм.
- Таны нэрийг гарган давхиж байгаа ямар хурдан хүлэг байна вэ?
- Найз Мөнгөн-Оньсоос авсан хоёр бор гүүнээс гарсан төл болгон хурдалж байгаа. Бас Хөөрхөн зээрдийн ах сайн морь, даанч хөл нь эвгүйдчихээд уралдахгүй байгаа. Ер нь томчууд бүгд мэднэ дээ миний шарга морийг. Улсад орж байгаагүй ч ойрын хэдэн жил гарахгүй морь гэж хэлдэг юм. Улсад арав дотор л давхиж байлаа, харамсалтай нь одоо больсон.
- Энэ жил хэдэн насанд, хэчнээн морь уралдуулав?
- Миний морьдын уяа сойлгыг Алтан-Эрдэнэ гэж үеэл дүү маань тааруулдаг. Бас “Макс”-ын ах нараасаа зөвлөгөө авна. Туслах уяачид маань туслана гээд олон хүний тус дэмээр өөдрөг сайхан наадаж байна. Энэ жил төрийн их наадамд их морь, азарга, соёолон мордуулсан. Бүгд сайхан давхилаа.
- Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна