Азийн морин уралдааны холбооны ээлжит бага хурал боллоо

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 28 -нд

Турк улсын нийслэл Истамбул хотноо Азийн морин уралдааны холбооны ээлжит 34-р бага хурал 2012.7.16-22-ны өдрүүдэд боллоо. Уг бага хуралд Монгол улсаас ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар, Завхан аймгийн МСУХ-н тэргүүн Ц.Баянжаргал, Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Батсайхан нарын төлөөлөгчид оролцоод ирлээ.
Азийн морин уралдааны холбоонд Монгол улс 2010 онд албан ёсоор элссэн бөгөөд хоёр жил тутамд хуралддаг бөгөөд 2014 онд Хонгогд болохи ажээ. Энэхүү хурлын үеэр морин уралдааны цаашдын хөгжил, мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан  дуу дүрсний өндөр чанартайгаар нийтэд мэдээлэл хүргэх, хөгжиж байгаа орнуудад морин спортыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн.
Мөн манай улсад морин тойруулга барих, түүнд ажиллах мэргэлжилийн боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллахаа бусад улс орноос ирсэн төлөөлөгчидийн ахлагч нар мэдэгдсэн байна.
Турк улсын хувьд Араб адууныхаа үржилийг асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын эрхлэх ажлын хүрээнд өндөр хэмжээнд авч үзэн байнга анхаарч ажилдаг. Энэ нь төрийн сүлдэндээ морио дээдлэн хурдан хүлгэдээрээ хйиморио сэргээх манай улсын хувьд тусган авч хэрэгжүүлж болохуйц асуудал юм.

 А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна